Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын дипломатууд тамхи зөөж яваад саатуулагджээ


Украины Закарпатье дахь хилийн "Дьяково"   боомтод ОХУ-ын дипломат  дугаартай -Benz Vito авто машин хууль бусаар их хэмжээний тамхийг дипломат ачаа нэрээр Монгол руу зөөвөрлөж явсныг саатууллаа хэмээн Украины Хил хамгаалах албаны тэргүүн Олег Слободян “112 Украина” телевизийн сурвалжлагчид мэдээлсэн байна.

“Авто машинд сэжигтэй ачаа байгааг хилийн үнэрч нохой мэдсэнээр гаалийн болон улсыг авулаас хамгаалах байгууллагын ажилнууд нарийвчлан шалгах энэ ачаа илэрсэн” гэж Слободян ярьжээ. Автомашинд Монгол Улсын хоёр иргэн явж байсан байна. Закарпат мужийн Холбооны аюулгүй байдлын газрын хэвлэлийн албаны мэдээлснээр бол шалгалтын явцад машины жолооч нь ч Монгол Улсын иргэний паспорттой, зорчигч нь ОХУ-д  суугаа Монгол Улсын  ЭСЯ-ны ажилтан хэмээсэн  дипломат паспорттой байсан гэнэ. Тээшинд байсан найман чемоданд байгаа материал, техник хэрэгслийг энэ сарын 29-нд Монголд болох сонгуульд хэрэглэх гэж байгаа юм хэмээн тайлбарлажээ. Гэсэн ч ачаа нь Москвагаас Ром руу илгээсн дипломат ачаа гэсэн дагавар бичигтэй байсан гэнэ.

Хуулбарласан баримт бичгүүд нь Венин конвенцоор баталсан загварт нийцэхгүй байгааг хууль сахиулагчид тогтоожээ.
Дипломат ачаа гэсэн лац тэмдэгтэй энэ тээшинд украины үйлдвэрийн Rothmans болон үйлдвэрлэлийн таних тэмдэггүй  "Комплимент Винс", NZ, Lifa зэрэг маркийн 29145 хайрцаг тамхи байсныг гаалийнхан илрүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
МАН засаг барьж байхад бүр ч балай, нууц амрагууд нь элчин сайд болж байсан биш үү
МАН засаг барьж байхад бүр ч балай, нууц амрагууд нь элчин сайд болж байсан биш үү
Элбэгдөржийн томилсон ,АН-н боловсон хүчин нэг иймэрхүү л доод түвшний ,хулгайч, золбингууд байгаам даа, юун ДИПЛОМАТ.
МАН засаг барьж байхад бүр ч балай, нууц амрагууд нь элчин сайд болж байсан биш үү
МАН засаг барьж байхад бүр ч балай, нууц амрагууд нь элчин сайд болж байсан биш үү
бүгдээрээ тийм шүү дээ, дипломатууд ч гэж дээ, наймаачид л байхгүй юу даа
Ene mongoliin diplomatchuud gej neg hogiin yumumnuud baih yum aa. Yostoi hachin luivarchinguud baidag yum baina lee shuu. Namaig deer uyeg Belgiin elchin deer ochson chin ter Tsanjach gedeg nohor chinii ard baigaa gadaadiin hoyr huniig ehleed uilchilye tegeed chamaig daraa ni huleej av geed minii urduur hoyrteneg Belgiig oruulsan daa. Ichij uhmeer buduuleg hun baisan shuu.
Хамгийн их уншсан