Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын цэргийн нисэх хүчин дөрвөн Су-27 сөнөөгчтэй боллоо


ОХУ-аас Монгол Улсын цэргийн нисэх хүчинд нийлүүлэх дөрөвдэх үеийн сөнөөгч онгоц Су-27-гийн эхний дөрөв нь Улаанбаатарын ойролцоох агаарын цэргийн баазад бямба гарагийн өглөөгүүр буусан байна.

Монголын цэргийн нисгэгчид оросын агаарын цэргийн хүчний сургуульд дадлага хийж ийм  онгоц жолоодох чадвартай болсныхоо дараа ийн шинэ онгоцуудаа авчирч байгаа нь энэ. Тэд энэ сургалтын явцад ийм загварын Су-25, МиГ29 онгоц жолоодох дасгал сургууль бас хийсэн юм байна.

Монгол улсын зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцохын тулд АНУ-ын  "Lockheed Martin” компаниас С-130 тээвэрлэгч гурвыг худалдан авч Аляск руу "Alaska national guard” хөтөлбөрт оролцох юм.

Монгол Улс өнөөдөр төсвийнхөө 1,4 хувийг батлан хамгаалах салбарт  зарцуулж цэргийн техник худалдан авах хэмжээгээ жил бүр өсгөхийн зэрэгцээ мэргэжилтнүүдээ Оросын Батлан хамгаалахын сургуулиудад бэлтгэж байгаа юм.
Су-27 онгоцыг хуучин Зөвлөлт холбоот улс 1982 онд зэвсэглэлд авсан, одоо Оросын агаарын цэргийн хүчний гол сөнөөгч онгоц юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан