Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Хятадын эрх баригчид гадаадын шоу нэвтрүүлгийг хориглов
БНХАУ-ын Хэвлэл, кино, телевиз радиогийн нэвтрүүлэг хариуцсан удирдах газраас орон нутгийн телевизүүдээр гадаадын шоу нэвтрүүлэг үзүүлэхгүй байхыг хиймэл дагуул ашиглан нэвтрүүлэг түгээдэг байгууллагуудад үүрэг болгожээ.
China Daily сонинд мэдээлснийг үзвэл энд “Хятадын дуу хоолой” (Voice of China) шиг барууны шоу нэвтрүүлгүүдийг нэрлэж энэ бүхнийг долдугаар сарын 1-нээс эхлэн үзүүлэхгүй байхаар тогтоосон байна.
Ийм нэвтрүүлгүүдийг орон нутгийн хэвлэлд хяналт тавих байгууллагууд болон SAPPRFT-аас зөвшөөрөл авч байж нэвтрүүлэх, ингэхдээ эфирт гаргахаасаа хоёр сарын өмнө хүсэлт гарган нэвтрүүлгийн бичлэгийг өгч хянуулж, зөвшөөрлөө батлуулсан байх ёстой гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Эрх баригчид энэ арга хэмжээгээ эфирт гардаг үндэсний хөтөлбөр шоуг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр SAPPRFT-аас шинэ журам гаргаж олон нийтийн ёсзүй зөрчсөн, ижил хүйстний харьцаа, гэр бүлээс гадуурх холбоо, нааснд хүрээгүйчүүдийн хайр дурлал, бэлгийн харьцаа зэргийг эфирээр гаргахыг хориглосон юм. Үүнийхээ дараа реалити-шоуны од болсон хүүхдүүд оролцсон нэвтрүүлэг, ярилцлага, мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа гаргахыг бас хоригложээ.
Mash zuv. Manaid bas ingeh yostoi.

0 Сэтгэгдэл
2016.06.22