Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос эр үзэсгэлэнгээс мэргэн буудагчийн хоёр винтов хулгайлахыг завджээ


ОХУ-ын иргэн, 50 настай нэгэн эрийг  францын нийслэл Парист гарсан Агаараас эсэргүүцэн хамгаалах газрын хэрэгсэл, хуурай замын цэргийн зэвсэг техникийн  олон улсын үзэсгэлэнгээс мэргэн буудагчийн хоёр винтов хулгайдлах гэснийх нь төлөө баривчлан саатуулсан байна.
Түүнийг үзэсгэлэнд тавьсан бууг үзмэрийн шилэн хоргоноос авах гэж байхад нь газар дээр нь францын цагдаа саатуулжээ.  Энэ эр өмнө нь гарсан нэг үзэсгэлэнгийн үеэр бас яг ийм үйлдэл хийж байсан гэнэ.
Одоо францын хууль сахиулагчид орос эр ямра зорилгоор зориуд мэргэн буудагчийн винтов хулгайлах гэж байсныг тодруулахаар ажиллаж байна.

Агаараас эсэргүүцэн хамгаалах газрын хэрэгсэл, хуурай замын цэргийн зэвсэг техникийн  олон улсын Eurosatory-2016 үзэсгэлэн энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд Парист гарч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан