Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Рио-гийн сэргээшийн эсрэг төвийн үйл ажиллагааг зогсоолоо

Рио-де-Жанейрод болох зуны олимпын сэргээшийн шинжилгээний төв худал дүн гаргасны улмаас лабораторыг нь түр хугацаагаар хаалаа гэж “Рейтер” агентлаг мэдээллээ.

Рио-де-Жанейрогийн сэргээшийн эсрэг лабораторын үйл ажиллагааг хамгийн багадаа зургаан сараар зогсоолоо гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/  өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн байна. Энэ хоригийг зургадугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн гэжээ. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол 21 хоногийн дотор Спортын арбитрын шүүхэд гомдол гаргах эрхтэй юм байна.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар цус, шээсний шинжилгээний дээжийг 2014 онд Бразильд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний адилаар шиг Бразилаас Швейцари дахь лабораторт илгээж шинжлэх юм байна.
Зуны олимпын тоглолт наймдугаар сарын 5-наас 21-нд Рио-де-Жанейро хотноо болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан