Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уитни Хьюстоны эд зүйлийг 500 мянган доллараар арилжлаа

Америкийн дуучин Уитни Хьюстоны эд зүйлийг дуудлага худалдааны Heritage Auctions танхим 500 гаруй мянган доллараар худалджээ. Billboard хэвлэлийн бичсэнээр бол дуучны  авсан “Эмми” шагналыг худалдахыг шүүхээс хориглосон юм байна.

Харин дуучинд алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы бэлэглэсэн Nike Air Jordan кроссовок гэхэд л 20 мянган долларын үнэ хүрсэн бол  Dolce & Gabbana брэндийн үслэг дээл 16 мянган доллараар зарагдсан байна. 

Дуудлага худалдааны танхим энэ мэт  дуучны 2012 онд нас барах хүртлээ эдэлж хэрэглэж байсан  зэргийг худалдсан бол  түүний 1986 онд авсан “Эмми” шагналыг нь шүүхийн шийдвэрийн дагуу гэр бүлийнхэнд нь эргүүлэн өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан