Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүхийн шинжилгээ: МАН-ын дарга нарын ярианы бичлэг эвлүүлэг биш

МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нар төрийн албыг дэлгүүрийн бараа мэт харж, мөнгөөр үнэлэн, сонгуульд ялахаараа өөрийн намын хүмүүст амлан мөнгөөр арилжиж  байгаа маш ноцтой нууц,  дуу бичлэг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан.

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ч өнгөрсөн хугацаанд анмын стратеги бодлогоо ярьж байсан бичлэгийг ингэж тараасан байна гээд, хэн тараасныг олно гэж мэдэгдээд байгаа. Энэ нь чухамдаа төрийн албыг ингэж наймаалан ярьж байсан нь үнэн гэдгээ хүлээсэн хэрэг. Гэхдээ тэрээр бичлэгийг эвлүүлсэн бичлэг гээд үүнийг АН-ынхан, эрх баригчид хийсэн хэмээн гүтгэсэн удаатай.

МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан ч бичлэгийг  эвлүүлэг гэж мэдэгдсэн.

Харин МАН-ын дарга нар сонгуулийн мөнгөө босгохын тулд албан тушаалыг хэрхэн наймаалцаж, хэрхэн үнэлж байгаа тухай энэ ярианы бичлэг үнэн бодитой, эвлүүлэг биш  болохыг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн кримналистикийн газар тогтоож 4113 тоот дүгнэлт гаргажээ.

Гурван хуудас энэ дүгнэлтэд энэ бичлэг бол үнэн бодитой, ямар ч эвлүүлэг ороогүй бичлэг юм гэсэн байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 4113 тоот дүгнэлт /Бүрэн эхээрээ/:

Дүгнэлт

1.    Шинжилгээнд ирүүлсэн “1. Шинжилгээнд хүргүүлж байгаа бичлэгтэй CD” гэсэн бичигтэй CD дискэнд “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй 2.09 mb хэмжээтэй 128.0Kbps bitrate, 00:02:16 секундын үргэлжлэх хугацаатай дуу авианы бичлэгийн файл, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “2 Ц.Сандуйгийн ярьж байгаа бичлэг” гэсэн бичигтэй CD дискэнд “Sandui yariltslaga.mp4” гэсэн нэртэй 2.32 gb хэмжээтэй 18.0Mbps bitrate, 1280х720 pixels, 00:18:02 секундын үргэлжлэх хугацаатай дүрс бичлэгийн файлууд тус тус бичигдсэн байна.

2.    Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Sandui yariltslaga.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн Нийслэлийн Монгол Ардын Намын дарга Ц.Сандуй гэх хүний дуу хоолойтой тохирч байна.

3.    Шинжилгээнд ирүүлсэн “audio 01 Sandui60billion.mp3” гэсэн нэртэй бичлэгт ярьж байгаа эрэгтэй хүний дуу авиа нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Sandui yariltslaga.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн эрэгтэй хүний дуу авиатай дууны давтамж, далайцын спектрийн байгууламж, ярианы давтамжийн зурвас, харилцан ярианы давтамжийн үе зэрэг шинжүүдээрээ тохирч байна.

Энэ талаар нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “Тус дуу бичлэг анх зургадугаар сарын 17-нд “noname_rainman” нэртэй твиттер хаягаас цацагдсаныг бид олж авсан. Тухайн үед 598 хүн үзсэн байсан. Бид бичлэгийг үнэн бодит мөн үү, үгүй юу гэдгийг холбогдох хууль хяналтын болон үнэн зөвийг нь тогтоодог байгууллагуудад хандсан.

Үүний  дагуу эдгээр байгууллага дуу, бичлэгийг нягталж шалгаад, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 4113 тоот дүгнэлт гарган, зургадугаар сарын 22-нд гэсэн гурван хуудас бүхий дүгнэлт ирүүлсэн. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд  итгэж байна” гэлээ.
Мөн МАН-ын нэр бүхий  удирдлагуудыг улс төрийн болон ёс суртахууны хариуцлагаа хүлээх  ёстой гэдгийг ч тэрээр онцоллоо.

0 Сэтгэгдэл
Ийм хар пиард одоо хэн ч итгэхгүй шүү дээ өөрсдөө л нэр хүндээ алдана даа 2012 онд ӨВ-н сонгуулийг яаж шүүхдэж авлаа олон ийм үйлдэлд чинь ард түмэн хуурдахгүй сонголтоо бүгд хийчихсэн шүү
энхбаяр ан- 2 нийлээд 4 жил самарсан, одоо энхбаяр гадныханаар эвлүүлэг хийлгээд үймүүлж бна. элбэгээ ёрөнхийлөгчийг яаж гүтгэж доромжилж блаа. тэр тактик нь явж бна.
цаадуул чинь юу ч гэж худлаа донгосч мэднэ дээ. Бүүр ичих нүүргүй болчихсон улс
МАН ынхан эвлүүлэг гэсэн шинжилгээний хариу гаргасан байна даа цагдаагийн дэд хурандаагийн гарын үсэгтэй бас
цаадуул чинь юу ч гэж худлаа донгосч мэднэ дээ. Бүүр ичих нүүргүй болчихсон улс
Хамгийн их уншсан