Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Стамбулын нисэх буудалд дэлбэрэлт болж 50 хүн амь алдлаа
Туркийн Стамбул хотын олон улсын Ататюрка нисэх буудалд болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 50 орчим хүн амь үрэгдэж 106 хүн шархадлаа гэж туркийн өндөр албаны хүний эх сурвалжаас авсан мэдээллээ Ассошиэйтед Пресс агентлаг дамжууллаа. Харин Туркийн Хуульзүйн сайд болохоор халдлагын үеэр 31 хүн амь алдаж 147 хүн шархадсан гэсэн тоо хэлжээ.
Мягмар гарагийн орой нисэх буудлын орох, гарах хаалга, авто машины зогсоолд гурван ч удаа дэлбэрэлт болж хоёр ч алан хядагч гранат шиджээ. Эрх баригчдын мэдээлснээр бол нисэх буудалд болсон энэ халдлагад дөрвөөс доошгүй хүн оролцсон гэжээ.
Олон арван хүний аминд хүрсэн энэ аймшигт хэргийг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн үйлдсэн байж болохыг Туркийн эрх баригчид үгүйсгэхгүй байна.
Харин тус улсад хориглосон Курдын ажилчны намынхан энэ халдлагад ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдээд амжжээ. “Бид туркийн цэргийнхэн, тусгай хүчнийхэнтэй ууланд, тэдний ажиллагаа явуулж байгаа гаарт л дайтахаас биш нисэх буудал, өөр бусад энгийн байгууламж, объектуудад дэлбэрэлт үйлдэхгүй. Тэгээд ч бид “Лалын улс”-ынхан шиг хэзээ ч амиа золиослогч, алан хядагч ашигладаггүй” гэж Курдын босогчдын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Одоогоор алан хядагч, хэт даврагч нэг ч бүлэглэл энэ аймшигт хэргийн хариуцлагыг хүлээгээгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл