Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
10 настай энэ жаал хүү 192 кг жинтэй
Дэлхийн хамгийн их жинтэй жаал Индонезид байдаг гэж барууны сэтгүүлчид онцолж байна. 10 настай Арья Пернама одоо 192 кг жинтэй. Жаал хүү өдөрт таван удаа хооллож цагаан будаа, загас, үхрийн мах, ногоотой шөл, хоёр том бин иддэг ч байнга л юм идэхийг хүсч байдаг байсан гэж ээж нь ярьжээ. Одоо харин хоолны дэглэм бариулж байгаа гэнэ.
Ява мужийн энэ хүү хэт тарганаасаа болоод таарах хувцас олдохгүйн зэрэгцээ одоо чөлөөтэй хөдөлж явж чадахаа больж хэт ядарснаасаа өндөр дэр дэрлээд хэвтэж байдаг болсон гэнэ. Хүү минь маш хурдан өсч байна. Хоолыг нь хасахаас өөр ямар арга хэрэглэхээ мэдэхгүй байна гэж ээж нь ярьжээ.
Хүү уг нь төрөхдөө 3,2 кг жинтэй төрсөн юм байна. Хоёр настайгаасаа л жин нь асар хурдан нэмэгдсэн ч эцэг эх нь нэг их анхаараагүй байна. Гэтэл энэ улам нэмэгдсээр өнөөдөр ийм болжээ. Тэд янз бүрийн эмчид хандсан ч ямар ч тус үзүүлж чадаагүй байна. Эцэг нь фермд ажиллаж сард ердөө 100 фунт стерлинг авдаг энэ айлд хүүгийн таргалахтай зэрэгцээд түүнийг хэрхэн тэжээх вэ гэдэг асуудал бас гарч иржээ.

0 Сэтгэгдэл