Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олонхийн санал авсан нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардана


Энэ 29-ний өдөр болсон сонгуулиар тойрог тойрогтоо олонхийн санал авч УИХ-ын гишүүний болзол хангасан нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хороо түр үнэмлэхийг нь өнөөдөр 12,00 цагт гардуулна.

Дараа нь 14.00 цагт СЕХ-ны удирдлагууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид УИХ-ын сонгуулийн дүн, шинээр сонгогдсон  гишүүдийн нэрсийг өргөн барих юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гарган, долоо дахь удаагийн УИХ-ын сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тангараг өргөх УИХ-ын анхдугаар чуулганы товыг тогтоох юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан