Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон далайн 7000 метрийн гүнд ажиллах аппарат бүтээнэ

Япон улс далайн 7000 метрийн гүнд ажиллах чадвартай автомат усан доогуур явагч аппарат бүтээхээр төлөвлөж байна. Ийм саналыг өнгөрсөн долоо хоногт Японы шинжлэх ухааны яамны гүний усны шинжээчдийн хуралдаан дээр дэвшүүлжээ.

Энэ төслийг хэрэгжүүлснээр гүний усны энэ автомат аппарат далайн гүний эко систем болон газар хөдлөл үүсч байгаа явцыг судлах болно гэж NHK телевиз мэдээлсэн байна.
Энэ төслөө хэдий хугацаанд хэрэгжүүлэх, төслийн нийт өртөг нь хэдий болох талаар япончууд мэдээлээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Япон улс гүний усны Edokko-1 гэдэг гурван ч аппарат 2013 онд усанд тавьснаа ашиглаж байгаа юм. Тэдний хоёр нь тестийн туршилтын явцад 7800 метрийн гүнд ажиллах чадвартай гэж гарсан ч одоо дунджаар 4000 метрт л ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан