Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэгдүгээр ангийнханд хичээл заах багш нар сургалтад хамрагдана

Сар гаруйн өмнө сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийн ахлах бүлэгт явдаг байсан багачууд маань энэ хичээлийн шинэ жилээс эхлээд сурагч гэж дуудуулах болно. Эхнээсээ сурагч болох бэлтгэлээ базаагаад сургалт, дамжаанд хүртэл явж буй юм билээ. Энэ жил шинээр барьж ашиглалтад оруулж буй ЕБС-ийн барилга олон байгаа болохоор хүрэлцээний асуудал тийм ч айхтар анхаарал татахгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин 2012-2013 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид хичээл заах багш нарт анхаарлаа хандуулж байгаа гэлээ. Нэгдүгээр ангид хичээл заах багш нарын сургалт маргааш эхлэх бөгөөд хоёр өдөр үргэлжлэх сургалтыг харьяа дүүргийн сургуулидад зохион явуулахаар болжээ. БГД-ийн багш нар 28, БЗД 44, СБД 31, СХД 107, ЧД 17 ХУД, БНД, БХД-ийнхэн  75 дугаар сургууль дээр сургалтад суух юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан