Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэмтэд: Хүүхдийн ааш багшийн байдлаас шалтгаалдаг

Багшийн сэтгэл хөдлөл нь сурагчдынхаа зан байдалд шилжиж нөлөөлдөг гэж Канадын сэтгэл судлаач мэргэжилтнүүд тогтоосон байна. Багш хэрвээ сэтгэлийн дарамттай байх юм бол сурагчид нь бухимдахад хүрдэг гэнэ.

Судлаачид энэ бүхнийг нэлээд хэдэн судалгааны ажлын дүнд тогтоосноо мэдэгджээ. Британийн Колумбын Их сургуулийн эрдэмтэд 4-7 дугаар ангийн сурагчдын бухимдлын гормоныг түвшинг тодорхойлохын тулд шүлснээс нь дээж аван шинжилсэн байна.

Багш нь бухимдалтай, сэтгэлийн хямралтай байх үед сурагчдын сэтгэл санаа тогтворгүй бухимдаж эхэлдгийг судалгаа харуулжээ. Сурагчид нь бухимадлын гормон ихэссэн үед багшийнх нь тэднийхээс ч илүү байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан