Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Стамбулд болсон халдлагад буруутгаж оросын 11 иргэнийг баривчилжээ
Стамбулын олон улсын Ататюрк нисэх буудалд болсон аймшигт халдлагад буруутган Туркийн хууль сахиулагчид 17 хүнийг баривчилсны 11 нь оросын иргэн байна гэж DHA агентлаг мягмар гарагт мэдээллээ.
Гэрчүүдийн мэдүүлэг, ажиглалтын камерын дүрс бичлэг, телефон ярианы бичлэг зэргийг авч үзээд шүүхээс бүх сэжигтнийг баривчлах шийдвэр гаргасан юм байна. Хамгийн гол буруутгах үндэслэл нь сэжигтнүүд бүгд террорист байгууллагуудтай холбоотой байжээ.
Энэ сарын 5-ны өдөр Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдагон 30 хүнийг саатуулснаа мэдэгдээд энэ дотор Стамбулын халдлагад оролцсон хүмүүс ч байгаа гэсэн юм. “Энэ хүмүүсийг саатуулснаар чухал баримтууд илэрнэ. Энэ дунд Дагестан, Киргиз, Тажикистаны гаралтай хүмүүс байгаа” гэж тэр мэдэгдсэн байна.
Туркийн Стамбул хотын олон улсын нисэх буудалд гурван алан хядагч автомат буугаар гал нээж, дараа нь хоёр нь терминал дотор, гурав дахь нь орох хаалганы дэргэд бөмбөг дэлбэлсэн юм. Энэ халдлагын улмаас 44 хүн амь эрсэдсэний 19 нь гадаадын иргэн байсан бол 239 хүн шархадсан юм. Энэ халдлагыг үйлдсэнээ алан хядагч “Лалын улс” звэсэгт бүлэглэл хүлээгээд байгаа юм.

0 Сэтгэгдэл