Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын дарга зургаан орлогчоо үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн засаг дарга  бөгөөд Улаанбаатар  хотын захирагч С.Батболд зургаан орлогчоо ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын

    Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат
    Санхүү, эдийн  засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа
    Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр
    Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай
    Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл
    Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.

Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулж урьд авч байсан албан тушаалын зургаан сарын  хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний нэг  удаагийн  тэтгэмжийг олгохоор болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан