Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайд нарыг өнөөдөр батална


Шинэ Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ эцэслэн баталж, өнөөдөр салбарын сайд нараа эцсийн байдлаар тодруулж батлах гэж байна.

Тухайлбал, УИХ-ын нэгдсэн чуулганаар Байнгын хороодын дарга нараас гадна шинэ засгийн сайд нарыгаа батална.

Шинэ Засгийн газар 13 яамтай, 16 сайдтай, 13 дэд сайдтай ажиллахаар болсон. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нараа тодруулсан билээ.

ШИНЭ ЗАСГИЙН САЙДУУД

1. Монгол Улсын Ерөнхий сайд – Ж.Эрдэнэбат

2. Монгол Улсын Шадар сайд - У.Хүрэлсүх

3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.Мөнхбат

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.Оюунхорол

5. Гадаад харилцааны сайд - Ц.Мөнх-Оргил

6. Сангийн сайд - Б.Чойжилсүрэн

7. Хууль зүй, дотоод хэргийн сайд - С.Бямбацогт

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.Номтойбаяр

9. Батлан хамгаалахын сайд - Б.Бат-Эрдэнэ

10. Барилга, хот байгуулалтын сайд - Г.Өнөрболор

11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.Батсуурь

12. Зам, тээврийн сайд - Д.Ганбат

13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.Дашдорж

14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.Анандбазар

15. Эрчим хүчний сайд - Д.Цэнгэл

16. Эрүүл мэндийн сайд - Ж.Цолмон нарын нэрсийг өргөн барьж батална. Гэхдээ эдгээр сайдуудын нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан