Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилэн Цогоо Зам тээврийн дэд сайдад нэр дэвших саналаа хүргүүлжээ


Энэ жилийн ээлжит сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулсан МАН-ынхан шинэ засгаа бүрдүүлж, сайд нарыг томилох, салбар хороодын болон харьяа агентлагуудын газрын дарга нарыг томилох зэргээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн завгүй үймээн ихтэй байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын албаны хамаг хар ажлыг нугалж, ачааны хүндийг ар нуруундаа үүрэлцэж, намынхаа пиарыг сайн хийж ирсэн Б.Цогтгэрэл буюу олон нийтэд “Шилэн Цогоо” гэдгээрээ алдаршиж танил болсон эрхмийг МИАТ-ийн даргаар томилох гэж байна гэсэн яриа газар авч эхэлсэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн гаргасан шилэн дансны хуулийг хамгийн сайн хэрэгжүүлсэн нэгэн бөгөөд төрийн байгууллагууд болон төрийн өмчит компаниудын дансны мэдээллийг шилэн болгохын тулд тун ч их зүтгэл гаргаж тэмцсэн нэгэн билээ. Тэр ч утгаараа хамгийн их мөнгө хөрөнгө эргэлдэж байдаг төрийн өмчит компанийг "Шилэн Цогоо"-гоор удирдуулах гэж байгаа нь тун зөв шийдэл хэмээн МАН-ын удирдлагууд үзсэн бололтой.

Тэр тэмцэж чаддаг бас төрийн албаныхны дансийг олон нийтэд ил болгож чаддаг хариуцлагатай үүрэгтэй нэгэн. Тиймээс түүнийг МИАТ-ийн дарга төдийгүй дэд сайд ч хийчих чадалтай, чадвартай чансаатай нэгэн гэж үздэг. Тиймдээ ч тэрбээр МИАТ-ийн удирдах зөвлөлд байдаг аж. Түүнийг олон нийт ч түүнийг аль нэг газрын даргаар ч юмуу, дэд сайдаарч юмуу томилогдоосой хэмээн хүсч хүлээж байгааг нуухгүй юм. Тэгвэл тэрбээр иргэний агаарын тээврийг “атгахгүй” зам тээврийн салбарын дэд сайдад нэрээ дэвшүүлжээ.

Харин иргэн Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсандаа өөрийнхөө талаар тайлбар хийжээ. Тэрбээр “Энэ захиалгын дагуу иргэн Б.Цогтгэрэл санаачлага гарган “Миний бие Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгохын төлөө ЗТ-ийн дэд сайдад нэр дэвших саналаа МАН-ын Удирдах Зөвлөлд хүргүүллээ. Намайг дэмжээрэй” хэмээн өөрийн Facebook хуудсандаа бичсэн байна. Түүний саналыг хүлээн авч Зам тээврийн хөгжлийн дэд сайд болгон амлаад байгаа ШИЛЭН байдлыг нь харах нь зүйтэй хэмээн олон нийтийн цахим сүлжээнд иргэд үзэж байна.


0 Сэтгэгдэл
ЮУН ДЭЭР Ч БИТГИЙ ТАВЬ!!!!! ЖЭНКОГИЙН УЛААН ФЭЭЭНННН!!!!
alban tushaald yasan durtai doldoi be chi
худлаа дөө худлаа ямар нэгэн албан тушаалд томилоод нөгөө ШИЛЭН баагий ХУВАНЦАР болж хувираад тэгээд дашийн шог, дараа нь тааралдахад бөөн зураастай ХУВАНЦАР давхиж явах вий дээ
чи заавал дарга хйдэг хүн үү ккък гордь
Шилэн Цогоог Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар тавиад үзээч. Юун дэд сайд майд вэ Эсхүл Мэргэжлийн хяналт хавьцаа байж болно. Тэгээд л харая л даа
Хамгийн их уншсан