Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ Засгийн газар анхны хуралдаанаа хийнэ


Мэргэжлийн Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ. Одоогоор шинэ засгийн танхим бүрэн бүрдээгүй ч Ерөнхий сайдаас гадна 11 сайд томилогдож албан ажлаа хүлээж авсан байгаа юм.

Салбар голлох сайд нар томилогдож ажлаа хүлээн авсан учраас Засгийн газрын ээлжит хуралдааныг хийхэд ямар нэгэн асуудалгүй байхгүй гэнэ. Энэ Засгийн газар ээлжит хуралдаанаа долоо хоног бүрийн Лхагва гаригт хийж байхаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж.

Дашрамд дуулгахад, өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар Бямба гаригт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Даваа гаригт хуралддаг байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан