Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн гүн ”цэнхэр нүх”-ийг илрүүлжээ


Дэлхий дээрх хамгийн гүн “цэнхэр нүх”-ийг БНХАУ илрүүлжээ.

Далайн голд байрлах “Луун нүх” нэртэй цэнхэр нүх нь эгц доошоо 300 гаруй метр гүн ажээ. Өмнө нь олдсон хамгийн гүн цэнхэр нүх нь 91 метр байсан байна.

“Луун нүх”-ний гүнийг биет зүйлтэй харьцуулбал Эйфелийн цамхгаас өндөр аж.

Цэнхэр нүх гэдэг нь үндсэндээ далай дунд олдсон аварга том нүх юм. Далайн гадаргаас эгц доошоо үүссэн нүх нь гүн цэнхэр өнгийг үүсгэдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор уг нүхийг цэнхэр нүх гэж нэрлэдэг болжээ.

“Луун нүх”-ийг хэдэн зуун жилийн өмнө нээсэн боловч эрдэмтэд өнөөг хүртэл уг нүхний гүнийг бүрэн хэмжээнд судалж амжаагүй байснаа саяхан судалж дуусчээ. Энэ нүх Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлуудын ойролцоо байрладаг байна.

БНХАУ-ын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, эрдэмтэд энэ нүхэнд 20 гаруй төрлийн загас байгааг тогтоогоод байгаа ажээ. http://montsame.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан