Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоггүй байгаль гэрэлт зурагт аяны Эко клубийн залуусд талархалаа


Хоггүй байгаль гэрэлт зурагт аяны Эко клуб фэйсбүүк группын зурагчдын авсан зурагнаас.Зөвхөн энд тэнд хаясан хогны зураг авч байсан бол удахгүй хог хаяж байгаа хүмүүсийг папарацидахнээ.Үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэхийн тулд хогийг хаа таарсан газраа биш зориулалтын газар нь хаяж хэвшихийг уриалж байна. Эко клуб нь байгаль дахь хог хаягдлын асуудалд сэтгэл зовнидог, энэ асуудлыг шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүн бүрт нээлттэй.
Гэрэл зургаар дамжуулан нийгэмд тулгамдаад буй байгаль орчин дахь хог хаягдлыг олон нийтэд дэлгэн харуулж онгон дагшин, үзэсгэлэнт байгалиа хэвээр нь хадгалахад бусдыг уриалах нь Эко клубын зорилго юм.

Хөгжил дэвшлийн эрин үед хүн бүхэн ухаалаг утас, зургийн аппаратыг ашигладаг болжээ. Иймээс та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа өөр өөрсдийн өнцгөөс авсан "хогтой болон хоггүй" байгалийн гэрэл зурагнуудаа бидэнтэй харамгүй хуваалцаж санал сэтгэгдэлээ солилцож бусдыгаа уриалах орон зай бол энэхүү групп юм.

Эко клубын гишүүн болсноор:
1. Гэрэл зургийн үнэ төлбөргүй сургалтанд суух боломжтой.
2. Сар бүрийн ЭКО клубын уулзалтанд оролцож, өөрийн авсан зургийн талаар бусад гишүүдтэй ярилцахаас гадна Хоггүй байгалийн төлөө хамтдаа юу хийж болох талаар шинэ содон арга хэмжээнүүд зохион байгуулах боломжтой.
3. Мөн манай зохион байгуулагдах бүхий л үйл ажиллагаа, уралдаан тэмцээнүүдийн тухай мэдээлэл цаг тухайд нь авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан