Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Мөнхзаяа 72, Л.Отгонбаяр 85 байрт орлоо


 Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд өрсөлдсөн ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг 43 минут 55 секундын амжилтаар 72, ОУХМ Л.Отгонбаяр 2 цаг 45 минут 55 секундээр 85-р байрт орлоо.

Энэ төрөлд нийт 157 тамирчин оролцсоноос 133 нь барианд орсон юм. Тэсвэр тэвчээр шалгасан 42 км 195 метрийн зайг Кенийн Ж.Сумгонг 2 цаг 24 минут 04 секундэд туулж олимпийн аварга болсон бол Бахрайны Кирва, Этиопын Марэ Дибаба нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Б.Мөнхзаяа нь энэ жил анхныхаа олимпод оролцож байна. Харин Л.Отгобаяр нь гурав дахь удаагаа оролцож буй туршлагатай тамирчин юм.

Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Гантулга, Ц.Бямбажав нар олимпийн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр уралдана.

Монголоос анх удаа эрэгтэй 3, эмэгтэй 2 тамирчин олимпийн эрхийн нормативийг биелүүлж Риог зорьсон. "Афин-2004"-д цагаан хуудсаар оролцож байсан марафончид сүүлийн жилүүдэд эрхийн нормативийг биелүүлэн олимпийг зорьдог болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан