Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иракт дахин 11 хүн амиа алдлаа

Иракийн нийслэл Багдад хотоос 40 километрийн зайд орших Дияала дүүрэгт  өнгөрсөн баасан гаригт ээлжит халдлага боллоо. Энэ үеэр орон нутгийн албаны дөрвөн гишүүний амийг хэрцгийгээр бүрэлгэж, дөрвөн хүн хүндээр бэртсэн байна. Халдлага болсон өдрийн үдээс хойш дахин ийм хэрэг давтагдаж, гурван ч бөмбөг дэлбэлсний улмаас долоон хүн амиа алдан, 45 гаруй энгийн иргэний биед хүнд, хөнгөн гэмтэл учруулжээ. Үүнээс хэдхэн минутын дараа хоёр мотоцикльтой этгээд ойролцоох засаг захиргааны байгууллага руу бөмбөг шидэж  азаар цаг орой болсон байсан учраас хүнгүй байж. Одоогоор эдгээр аллагыг үйлдсэн нэг этгээдийг саатуулаад байгаа ба цагдаагийнхны тооцоолсноор Аль-Кайда бүлэгтэй холбоотой гэдгээ тэрээр хүлээсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан