Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ухаалаг утас 20 жилийн ойгоо тэмдэглэв


Өнөөдрийн амьдралыг ухаалаг утасгүйгээр төсөөлөх аргагүй. Олон зуун сая хүний өдөр тутмын хэрэглээ болсон энэ төхөөрөмж 20 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэлээ. Ингээд уншигч танд ухаалаг утастай холбоотой зарим сонирхолтой баримтыг хүргэе.

Анхны смартфон

Анхны ухаалагу утас нь “Nokia 900 Communicator” загвар. Энэ утсанд офист ашигладаг программууд, интернэт браузертайгаас гадна факс явуулах боломжтой байсан. Нэгэн төрлийн жижиг компьютер гэсэн үг. Анхны смартфон “Nokia 900 Communicator” нь 1996 оны наймдугаар сарын 15-нд анх худалдаан гарч байсан бөгөөд 800 ам.долларын үнэтэй зарагдаж эхэлсэн байдаг.

Илүү нимгэн, илүү хөнгөн, илүү ухаалаг

Түүнээс хойш орчин үеийн ухаалан утаснууд эр турсан. Илүү нимгэн, хөнгөн ба тооцоолон бодох хүчин чадал нь анхны загваруудтай зүйрлэхээргүй их болсон. Хамгийн сүүлийн үеийн смартфонуудын тооцолох хүчин чадал гэхэд л Саран дээр газардсан “Аполлон-11” сансрын хөлөг дээр байсан компьютерээс ч давж гараад байгаа. Цаашид тооцоолох чадал нь улам л өснө.

00-д цэнэглэдэг утас

Британийн эрдэмтэд 00 өрөөнд ганц удаа ороод л ухаалаг утас ажиллахад хангалттай цахилгаан гаргаж чаддаг тусгай зай бүтээсэн байна. Онцгой төрлийн бактериуд нь шээснээс цахилгаан энерги гаргадаг гэнэ. Тэгэхээр энэ зай өргөн худалдаан гарвал хүмүүс залгуур бус харин ойролцоох 00-ийн өрөө хайдаг болох гэнэ. Сониролтой тоо дэлгэхэд Британид жилдээ 100 мянган смартфоныг 00-д унагадаг аж.

Утасны төлбөрөө дийлэхгүй болжээ

Ухаалаг утас нь интернэтийг чөлөөтэй ашигладаг гэдгээрээ давуутай. Гэхдээ зарим тохиолдолд интернэт ашигласан төлбөр нь ярианаасаа хавьгүй их гарч эздийгээ балмагдуулдаг. Жишээлэхэд, Сэлин Ааронс гэгч америк бүсгүй Канадад нэг сар амрахдаа роуминг хийлгэж, мессеж бичих, интернэт идэвхтэй ашиглаж байгаад нутагтаа ирсэн хойноо төлбөрөө төлөх гэтэл 201 мянган ам.доллар гарсан байжээ. Сэлин нь ганц сарын дотор хэдэн мянган мессеж бичиж, интернэтийг дэндүү идэвхтэй ашиглаж байжээ.

Ухаалаг утас халуун орны ширэнгэ ойг хамгаалж байна

Смартфонд зориулан бүтээсэн тоо томшгүй олон апликейшн эзэндээ уйдах зав гаргадаггүй. Гэхдээ зарим апликейшнүүд нь цаг нөхцөөхөөс илүү буянтай үйлд ухаалаг утсыг ашигладаг болгожээ. Жишээлбэл, Индонезид ухаалаг утасны апликейшн нь ширэнгэн ойд ажиллаж байгаа цахилгаан хөрөөний дуу чимээг ялгаж таниад ой хамгаалах газар руу автоматаар түгшүүрийн мессеж илгээдэг гэнэ.

Ухаалаг утаснууд цаг агаарыг мэдээг хэлдэг болно

Ухаалаг утсанд байдаг тусгай мэдрэгчид нь зайны температур, агаарын гэрэлтүүлэг, агаарын даралт гэх мэт зүйлсийг маш нарийн мэдэрдэг. Ийм учраас яваандаа тусгай программ хангамжийн тусламжтайгаар цаг агаарын мэдээг маш нарийнаар тодорхойлж чаддаг болох юм байна.

Улам олширно

Өнөөдөөр дэлхий дээр хоёр тэрбум гаруй хүн ухаалаг утас ашиглаж байдаг. Энэ тоо цаашдаа улам өсөх нь гарцаагүй болж байна. 2016 оны нэгдүгээр улирлын эцсээр дэлхий дээр 349 сая гар утас зарагдсан байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Одоогоор хамгийн их зарагдаж байгаа загварууд нь “Samsung Galaxy 7”, “ iPhone 6s” ба “6s Plus” байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан