Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн хуучин зогийн газрууд

Гадаад аялал жуулчлал дэлхийн эдийн засгийн маш чухал хэсэг болж, жил болгон хэдэн зуун сая хүн өөр улс, үндэстнийг сонирхон газар үзэж нүд хужирлангаа мөнгөө үрэхээр явдаг. Зарим улсын хувьд гадаадын жуулчид төсвийнх нь дийлэнхийг бүрдүүлж өгдөг стратегийн чухал “таваар”. Тэднийг татахын тулд янз бүрийн арга сэддэг. Тэдний нэг нь зоогийн газрууд. Хоолны аялал жуулчлал сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Хүн газар үзэх гэхээс илүүтэйгээр дэлхийд нэрд гарсан зоогийн газраар орж алдартай амттай хоолыг нь амтлах гэж очдог болжээ. Ингээд жуулчдыг хамгийн ихээд татдаг дэлхийн хамгийн хуучин буюу хамгийн олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газруудыг сонирхуулъя.

1.Киото дахь “Honke Owariya”, 1465 онд үүсгэн байгуулагдсан

1465 онд энд амттан үйлдвэрлэж зардаг жижигхэн лангуу нээгдсэн нь явсаар алдартай зоогийн газар болж хувирчээ. Одоо ч Киотод очсон гадаадын жуулчид төдийгүй япончууд өөрсдөө энэ зоогийн газар очиж онцгой амттай соба гоймон иддэг.

2. Стокгольм дахь “Zum Franziskaner”,  1421 онд үүсгэн байгуулагдсан

Стокгольмын хамгийн хуучны зоогийн газруудын нэг бөгөөд энд очсон жуулчид өег амттай хоол, модерн маягаар хийсэн тохилог интерьерийг маш их магтдаг.


3. Зальбург дахь “St. Peter Stiftskeller”, 803 онд үүсгэн байгуулагдсан

Энэ бол хөгшийн Европын хамгийн хөгшин зоогийн газар. Үүнийг түүхийн эх сурвалжууд нотолдог бөгөөд Христийн шашны алдартай номлогч, яруу найрагч Алкуины 803 онд гарсан шүлгийн номонд энэ зоогийн газрыг дурдсан байдаг.

4. Бээжин дэх “Biànyífāng”, 1416 онд үүсгэн байгуулагдсан

Бээжин нугас гэдгийг бүгд л мэдэх байх. Жинхэнэ Бээжин нугас гэдгийг зөвхөн Biànyífāng зоогийн газраас амталж болно гэж ярьдаг юм байна. Тус ресторан Мин гүрний ажиллаж байгаа гэнэ.

5. Берлин дэх “Zur Letzten Instanz”, 1621 онд үүсгэн байгуулагдсан

Энэ ресторан албан ёсоор үүдээ нээсэн оныг 1641 он гэдэг ч архивын эртний бичиг баримтуудад тус ресторан бүр 1561 онд ажиллаж байсныг дурдсан нь байдаг юм байна. Тус зоогийн газар нь гахайн шарсан гуя, өөр хаана ч байдаггүй өвөрмөц жороор бэлдсэн шар айраг.


6. Род Айленд мужийн Ньюпорт дахь “White Horse Tavern”, 1673 онд үүсгэн байгуулагдсан

Энэхүү буурчийн газар нь Америкийн Ньюпорт хотынхонд үйлчлээд 350 гаруй жил болжээ. Британийн Георг хааны улаан хантаазтай цэргүүдээс эхлээд, Америкийг үүсгэн байгуулагчид хүртэл түүгээр  үйлчлүүлж байсан түүхтэй.


7. Мадрид дахь “Sobrino de Botín”, 1725 онд үүсгэн байгуулагдсан

Испанийн суут зураач Франциско Гойя нэрд гараагүй, ядуу зүдүү амьдарч явахдаа тэртээ 1765 онд энэ зоогийн газар аяга угаагч хийж байсан тухай Гиннессийн дээд амжилтын номонд дурдсан байгаа. Тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгдсөн ч тус буурчийн газрын шарсан тоорой олонд таалагдсан хэвээр.


8. Парис дахь “The Tour d’Argent”, 1582 онд үүсгэн байгуулагдсан

Энэ зоогийн газрын цонхоор Сена мөрний гайхалтай дүр зургийг ажиглаж болно. Энэ зоогийн газрээр ихэс дээдэс үйлчлүүлэх дуртай байсан бөгөөд Францын хаан III Хенри бараа бологсдынхоо хамт энд ирж наргих дуртай байсан аж. Сэрээ гээч хоол идэх хэрэгслийг Европт хамгийн анх хэрэглэж моодонд оруулсан газар нь тус ресторан гэнэ.


9. Хуучин Дели дэх “Karim’s” ,1913 онд үүсгэн байгуулагдсан

Энэхүү зоогийн газар нь Энэтхэгийг нэгтгэсэн Их Моголуудын удамтай шууд холбоотой бөгөөд зөвхөн моголч хоол бэлдэг гэдгээрээ алдартай. Их Моголуудын эзэнт улсын сүүлийн хаан Бахадур Шах Забар 1857 онд англичуудад бууж өгсний дараа Каримын гэр бүл эртний могол жоруудаа авч Дели хотоос дүрвэжээ. 1913 онд энэхүү Каримын гэр бүлийн нэг Хажи Каримуддин нь Хуучин Делид эргэн ирж “Karim” зочид буудал нээгээд энгийн хүмүүст зориулж Могол гүрний хаадын хоолыг хийж байна гэж өөрийгээ сурталчлан нэрд гарчээ.

10.Лиссабон дахь “Tavares Rico”, 1784 онд үүсгэн байгуулагдсан

Энэ рестораны дотоод засал нь жинхэнэ хаадын гэмээр чамин тансаг. Хоол, унд нь дээд зэрэглэлийнх тул жуулчид төдийгүй хотын уугуул иргэд энд ирж хурим гэх мэт баяр ёслолоо тэмдэглэх дуртай.

11. Лондон дахь “Rules Restaurant”, 1798 онд үүсгэн байгуулагдсан

Тус зоогийн газар 1798 онд байгуулагдсан цагаас хойш гурван ч эзний гар дамжсан ч гэлээ “Үндэсний хамгийн шилдэг хоолыг боломжийн үнээр санал болгох” гэсэн уриагаа ягштал мөрдсөөр иржээ. Тус зоогийн газраар Чарльз Диккенс, Херберт Уэллс, Кларк Гейбл, Чарли Чаплин нар үйлчлүүлэх дуртай байж.

12. Коннектикут мужийн Эссекс дахь “Griswold Inn”, 1776 онд үүсгэн байгуулагдсан

Их Британийн колони байсан Америкийг тусгаар улс болохын төлөө зэвсэгт тэмцэл хийж байх үед Эссекс хот түм түчигнэж, бум бужигнасан баян хот байжээ. Учир нь, энэ хотод америкчууд “Оливер Кромвель” нэртэй өөрийн гэсэн анхны байлдааны онгоцыг барьж эхэлсэн бөгөөд энэ сургаар тусгаар улс болохыг дэмжигичид тус хотод төвлөрсөн нь зоогийн газрын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлсөн нь мэдээж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан