Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Петро Чайна Дачин Тамсаг” компани шүүх дээр хоёр дахиа уналаа

Нийслэлийн шүүх өчигдөр Хятадын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн давж заалдах гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тус компани Дорнод аймгийн Матад сумын байгаль орчныг сүйтгэснийхээ төлөө тус сумын төсөвт 1,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөхөөр болоод буй. Харин эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд давж заалдсан ч амжилт олсонгүй.
“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн эсрэг “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэл” төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх дээрх шийдвэрийг гаргасан юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан