Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэн Улаанбаатарт гарах нь

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Норвеги улсад суугаа Өргөмжит Консул Шэйтл Крэйнийг хүлээн авч уулзав. Норвеги Улсад суугаа өргөмжит консул Шэйтл Крэйн “2018 онд тохиох Монгол, Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод гаргахаар төлөвлөсөн. Энэ тал дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсч байна. Уг үзэсгэлэнг гаргах талаар Монгол Улсын Гадаад хэргийн яам, Боловсролын яамтай хамтран ажиллаж байна” гэв. Мөн тэрээр Осло хотод динозаврын үзэсгэлэнг гаргах хүсэлтэй байгаагаа ч хэлсэн байна. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Норвегийн алдарт зураач Эдвард Мюнхийн уран зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотод гаргахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Ингэснээр монголчууд Норвегийн алдарт зураачийн бүтээлтэй танилцах боломж нээгдэж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан