Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Эхнэрээсээ залхсан өндөр настан шоронд суух гэж банк дээрэмджээ
Америкийн Канзас мужийн иргэн 70 настай Лоуренс Риппл он удаан жил ханилсан эхнэрээсээ залхаж гүйцээд шоронд сууж амрахаар шийдэн банк дээрэмдсэн сонин хэрэг гарчээ. Тэрээр банкинд ороод буу тулгаж мөнгө өгөхийг шаардсан байна. Банкны тиллер түүнд гурван мянган доллар өгсөн ч тэр гарч явсангүй, банкны үүдний хонгилд суун цагдаагийнхныг хүлээсэн байна.
Хууль сахиулагчид түүнийг саатуулж байцаахад зүгээр л шоронд суухын тулд банк дээрэмдсэн, эхнэрээсээ бүр залхаж гүйцээд торны цаана сууж амрах гэсэн юм гэж мэдүүлжээ. Тэр бас хаашаа яах гэж явж байгаагаа эхнэртээ хэлсэн гэнэ.
Одоо түүнийг зэвсэглэсэн дээрэм хийсэн гэж буруутгаж байгаа ч шүүх хурал болтол эхнэртэйгээ хамт эрх чөлөөтэй байя гэсний нь дагуу батлан даалтад гаргажээ.
Өнгөрсөн наймдугаар сард Вайоминг мужид орон гэргүй трансгендер нэгэн эмэгтэй шоронгоос дөнгөж суллагдсаныхаа дараа шорондоо эргэн очихын тулд банк дээрэмдсэн хэрэг гарсан юм. Линда Томпсон гэдэг бүсгүй үүнийгээ тэртэй тэргүй надад амьдрах газар байхгүй юм чинь гэж тайлбарласан гэдэг.

0 Сэтгэгдэл