Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нар эх орондоо ирлээ


“Рио-2016” паралимпийн наадамд амжилттай оролцож олимпын тэнгэрт төрийнхөө далбааг мандуулсан хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ тэргүүтэй Монголын тамирчид өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ. Манай тамирчид энэ удаагийн олимпод амжилттай оролцож Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү, пауэрлифтингийн 88 кг-д Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн юм. Тамирчдыг Монголын паралимпийн хороо, “Сүлд” спорт хороо, “Ард” даатгал, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан, баяр хүргэжээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан