Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрээний консул иргэдээ анхаарна уу


-Эрээнд саатуулагдсан монгол иргэдийн өр өдрөөс өдөрт нэмэгдэж байна-


Б.БИЛГҮҮН

БНХАУ-ын Эрээн хотод хууль зөрчсөний улмаас саатуулагдаж байгаа монгол иргэдийн талаар энд өгүүлье. Хэдийгээр тэд согтууруулах ундаа үнэртүүлсэн үедээ Эрээнд автомашин жолоодож явсан нь зөвтгөх шалтгаан огтоос биш ч урьд өдөр уусан архины үнэрээс болж олон сараар Эрээнд саатуулагдаж, эд материалын болоод сэтгэл санааны асар их хохирол амсч байгаа учраас хэвлэлд хандахаар шийджээ. Эрээн дэх цагдаагийн газар тэдний гадаад пасспорт, автомашиныг хураасан бөгөөд өнөөдрийг хүртэл байцаалт аваагүй, ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа юм байна. Энэ асуудлаар тэд Эрээн дэх консулын газарт хандсан ч ямар нэг хуулийн зөвлөгөө огт өгөөгүй, хуулиараа шийдэгдэх байх хэмээн халгаагаагүй байна. Тэдний зармынх нь Хятадад зорчих хуулийн хугацаа дууссан бөгөөд өдрийн 500 юанийн торгууль төлж, цагдаа хэзээ дуудах бол хэмээн өдөр хоногийг өнгөрөөж байна. Тиймээс тэдний нэгээр нь жишээ авч, нөхцөл байдал ямар байгааг сийрүүлье.
Замын-Үүдээс Эрээн хот хүртэл 4.5 км зайтай бөгөөд энэ замаар иргэд зөвхөн автомашинтай зорчих ёстой байдаг.

Энэ хооронд “УАЗ-69” автомашинтай жолооч нар наймаачдыг зөөж, олон жилийн нүүр үзэж байгааг иргэд сайн мэднэ. Тэгвэл Монгол Улсын иргэн жолооч Х нь Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд 10 дахь жилдээ хүн зөөж байна. Тэрээр өнгөрсөн сард Эрээн рүү хүн авч гарахдаа тэндээ буудаллаж, шөнөдөө хэд гурван пиво уугаад хоножээ. Маргааш нь автомашинаа жолоодож явахад нь цагдаа зогсоож, үнэртүүлэхэд согтууруулах ундааны хэмжээ нэг бүхэл гэж гарсан байна. Тиймээс түүний бичиг баримтыг хурааж, автомашиныг нь журамлажээ. Тэрээр холбогдох хууль, дүрмийнх нь дагуу торгуулиа төлөөд нутаг буцах хүсэлтэй байсан ч дуудсан үед ирээрэй гээд одоо сар гаруйн хугацаа өнгөрч байхад нэг ч удаа дуудаагүй байна. Түүн шиг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан таван хүн Эрээнд мөн 50 хүртэлх хоног хашигдчихаад, цагдаа дуудахыг хүлээж байгаа гэнэ.

Тэрээр бидэнд ярихдаа “Согтууруулах ундаа үнэртүүлсэн үедээ автомашин жолоодож явсан нь бидний туйлын буруу. Тиймээс хууль, дүрмийнх нь дагуу торгууль шийтгэлээ хүлээнэ. Харин хэргийг хэзээ шийдэх нь мэдэгдэхгүй байсаар бид цөхөрч байна. Сүүлдээ мөнгө дууссан. Энэ хооронд 10 дахь жилдээ хүн зөөж байгаа тулдаа л танилуудаасаа өр, шир тавиад буудал, хоолныхоо мөнгийг аргалж байна. Машин журмын хашаанд мөн л өдөр бүр торгууль нь нэмэгдэж байна. Визний хугацаа дууссан бас л өдрөөр торгууль нэмэгдэж байгаа. Хамгийн гол нь бид буруутай ч залхаан цээрлүүлж байгаа юм шиг асуудлыг шийдэх өгөхгүй байна. Консулд удаа дараа хандсан ч сэтгэл гаргахгүй байна. Хэрвээ, Консул бичиг сэлт илгээгээд хурдан шийдээд өгөөч гэвэл Эрээний цагдаа арай хурдан шийдвэрлэх болов уу, гэж бодож байгаа. Бид бол эндхийн цагдаа нар биднийг өрөнд оруулж, Эрээнээ л тэтгэх гэсэн сэтгэлтэй байгаа байх гэж бодож байгаа. Одоо ирэх сарын 1-3-ны өдрүүдэд Хятад хилээ хаана. Тэгэхээр да­­хиад л өр нэмэгдэх нь. Үүнээс өмнө л асуудлаа ший­дүүлмээр байгаа” талаар ярилаа.

Тэд хамгийн хямдаар нэг өдөрт,
• Буудалд 30 юань
• Өдөр хоолгүй өнжөөд өглөө орой хоол идэхэд 40-50 юань
• Автомашин журмын хашаанд 30 юань
• Визний хугацаа хэтэрсэн өдөр бүр 500 юань төлж байна.
Ингээд хамгийн бага буюу нэг сар гаруйн хугацаанд Эрээнд хашигдаад байгаа нэг монгол иргэн 1.5 сая төгрөгөөс илүү мөнгийг Эрээнд хий дэмий өнгөрүүлсэн хоног өдрүүддээ төлж байна. Харин Эрээн рүү хүн зөөгөөд удаагүй байгаа жолооч нар хүн танихгүй тул яах аргаа олохгүй арга мухардаад байгаа юм байна. Тэдний зарим нь гэрээсээ мөнгө захиж байгаа бөгөөд зарим нь тэндээсээ хүүтэй мөнгө зээлж, аргалж байгаа гэнэ.

Хамгийн гол нь, тэд өөрсдөө буруутай гэдгээ ухаарч байгаа ч Эрээний цагдаа нар Хятад иргэдийнхээ асуудлыг хурдан шийддэг мөртлөө монгол иргэдийн асуудлыг хойш тавьж үл тоомсорлож байгаа асуудлыг Эрээн дэх Консулын газар анхаарах ёстой гэж үзэж байгаа юм. Мөн жолооч нар “Анх Эрээн рүү хүн зөөж байхад гаалийн ажилчид их л уриалгахан байдаг байсан. Сүүлийн жилүүдэд монголчуудтай маш муухай харьцдаг болсон. Ер нь, хил дээр ирээд харвал монгол болон гадаад хүнтэй хэр ялгаатай харьцдаг вэ, гэдэг нь харагдана. Саяхан нэг монгол эмэгтэйг гаалийн ажилтан нь үсдэж зодсон хэрэг гарсан. Хэрвээ, тэр асуудлыг олон нийтэд мэдээлж, зураг хөргийг нь тавиагүй бол хэн ч мэдэхгүй, монгол хүнтэй хүн биш юм шиг харьцдаг асуудал тэгээд л дарагдах байсан. Одоо ч гэсэн монголчуудыг Эрээнд зорчиж, наймаа хийж байхад цагдаа нар ямар ч шалтгаангүйгээр бичиг баримтыг нь шалгаж, аль болох өө олох гэж хичээдэг болсон” гэлээ.

0 Сэтгэгдэл
ter ereenii konsuuliin uzuulj bui uilchilgeenii talaarhi gomdoloo MGL ulsiin gadaad hariltsaanii yamand tawih heregteishdee. konsuuli nertei manuuhainuudiin ajiliin tailang ni sonsoj hynalt tawidag gazar bdg l bailgui.
хүлээгээд шийд өгөхгүй ээ, эртхэн дээд тушаалтанд нь эсвэл шууд хөх хотод харъяаных нь дээд дарга нарт нь бүгд нийлээд буруугаа ойлгосноо болон ийм удаан байснаас амьдрал ахуй яаж хохирч буйгаа баримт нотолгоотой нь бичээд гомдол гаргавал дор нь шийдээд өгнөө элчингээс та нарын төлөө явна гэдэг зангууны үлгэр.
Эрээний коснул нэртэй мануухайнуудын талаархи мэдээлэлийг мэдээлэлийн хэрэгсэлээр сайн тараагаач ээ таминэ ээ
Архи уусан нь буруу гээд өөрсдөө угаасаа хэлцэн байна мангараа. Чам шиг юмнууд нэгэндээ тусалдгүй байхгүйй юу. Буруу болохоор хурдан торгуулиа төлөөд явий гэхэд нь ялаахгүй гэсэн байгаа биз дээ
arhi yydag ni buruushde yaj ch bodson
Архи уусан нь буруу гээд өөрсдөө угаасаа хэлцэн байна мангараа. Чам шиг юмнууд нэгэндээ тусалдгүй байхгүйй юу. Буруу болохоор хурдан торгуулиа төлөөд явий гэхэд нь ялаахгүй гэсэн байгаа биз дээ
ЭРЭЭНИЙ КОНСУЛ БОЛ ХУЖААД ҮЙЛЧИЛСЭН БЭЛЭГДЭЛИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ НӨГӨӨ КИНОН ДЭЭР ГАРДАГ ҮНЭН ШҮҮ
ereen gelthgui mnai consul nertei nowshnuud yu ch hiihgu dee harj baigarai
Эрээний консул Эрээний Бээжингийн хооронд явдаг автобусны нэг суугаад үздэг болоосой.Жолооч нар нь дээрэнгүй .за Тэгээд замд зогсож хоол идүүлдэг хоолны нэрийг нэг аваарай.Үнэхээр жиншмээрдээ.Гар унагах,боловсон бие засах газар бол санасны гарз.Харин эзэнгүй монголыг тээж очдог автобусны жолооч нар үнэгүй хөөгдөнө доо.Хэдхэн жилийн өмнө даа эрээгээ гарсан автобусны дуртай замаар аа явж тамалдаг байлаа.Миний нэг удаа асуусан унаа маань шөнөжин төөрч Бээжингийн зүүн талаас очиж байсан удаатай Тэхэд хэн бидний төлөө ажиллаж байваа.Харин Саяхан эрээний ороход хэл дээр консул ынхан хүсэлт авч байсан.Яарч сандарсан хүмүүс хэлэх үг байвч сонгуулийн газрыг байгаад явж байх завгүйшдээ.Биднийгээ битгий мартаарай
Эрээний консул ийм байдаг юмуу?Эсвэл Гадны оронд энэ чиглэл ийн алба хаших байгаа хүмүүс ийм урагшгүй байдаг юмуу?Яанаа гэмээр.Юу хийж суудаг нь тодорхой шүү Нэг сайхан эрх дархтай албатууд харагдаад байдаг.Эрээнд монголчуудыг хуурамч чадаргүй барахаар өгч хохироолоо,итгэл эвдэж дутуу савлахыг гээд янз бүрийн аргаар хохироосон Үүнийг үнэн мөнийг болоод бидний төлөө сугардаг хүн алга Тодорхой жишээ хэлэе.Би15 онд 20 вакум цонх захиалсан.Тэд шилийн цвэрлээгүй,хийснээс бүгд үүл мэт зүйтэй байсан.Үүнийг зураг хөрөгтэй нь консул мэдэгдсэн.Таг чиг
эрээнд байгаа консулынхан гэж хөгийн амьтад байдаг юм, Монгол хүнээ нэг нүдээр үзэхгүй, тэдэнд хандаж тусламж авч байсан монгол хүн бараг байхгүй дэ, амиа бодсон новшнууд, эрээний консулынхны хийдэг ажил нь дипломат дугаартай машинаараа эрээн руу мах зөөдөг ажил, өөр юу ч хийхгүй новшнууд
Монголчууд ч Зэрлэг хүмүүс Шиг л харагддаг шүү
Хамгийн их уншсан