Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг азийн аварга боллоо

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээний аваргаар Монголын оюутны шигшээ баг шалгарч Тайвань, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонконг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдлөө.

Тэмцээний хагас шигшээд БНХАУ, Тайвань, Хонконг, Монголын багууд шалгараад байсан ч финалын тоглолтод Монгол Тайваныг 92-79-өөр хожиж, аваргын цомыг өргөлөө. Хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ ХонгКонгийн багийг 92:82 оор хожсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан