Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд хүчирхийлэгч франц эр Монголд нуугдаж байж магадгүй

Францаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан, "Альянс Франсез Иркутск" байгууллагын тэргүүн асан Иоанн Барберо хүүхэд хүчирхийлсэн байж болох, мөн порно кино түгээн тараасан хэрэгт сэжиглэгдэн шалгуулж, гэрийн хорионд байхдаа Эрхүү хотоос зугтаан сураггүй болжээ.

Байрлал илрүүлэгч цахилгаан бугуйвчнаас нь дохио ирэхгүй болохоор цагдаагийнхан гэрт нь очиход тэрээр сураггүй алга болсон, бугуйвч нь ч байхгүй байсан гэнэ. Одоо хууль сахиулагчид түүнийг Монголд, Улаанбаатарт нуугдаж байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

Хамгийн сонирхолтой нь тэрээр алга болсныхоо дараа 10 хоноод  интернетийн сүлжээндээ хоёр мэдээлэл оруулсны солбилцол нь Улаанбаатараас оруулсан байна гэж гарсан гэнэ. Гэхдээ тэр мэдээллийг өөрөө оруулсан уу, түүний өмнөөс өөр нэгэн оруулсан уу гэдгийг тогтоогоогүй юм байна.

Түүний өмгөөлөгч Наталья Козыдло “Би Иоаннтай алга болохоос нь хоёр хоногийн өмнө уулзаж хэргийн нь тухай ярилцсан. Тэгэхэд тэр тайван, байрны нь эд зүйл яг л хэвэндээ байсан. Гэтэл гэнэт л түүнийг зугтаасан гэсэн. Тэр зугтъя гэвэл аль хэдийнээ зугтаачих л байсан шүү дүү. Тэгэхээр түүнийг хулгайлсан юм биш байгаа гэж боддог. Иоанн бас тийм тэнэг хүн биш шүү дээ” гэж ярьжээ.

Одоо түүнийг хууль сахиулагчид албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Түүнийг таван настай баяцхан охины нүцгэн зургийг интернетийн сүлжээнд оруулсан байна хэмээн хүмүүс гомдоллосны дагуу 2015 оны хоёрдугаар сард баривчлан шүүхэд шилжүүлээд байсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан