Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москвад монгол моринд зориулсан хөшөө босно

ОХУ-ын нийслэл Москва хотын Поклоны ууланд Эх орны дайны хүндийг үүрэлцсэн монгол моринд зориулсан “Дайны замаар” нэртэй,  их буу чирч яваа морины дүр бүхий  хөшөө босгох гэнэ.

Москва хотын Думын Дүрслэх урлагийн хорооны дарга Игорь Воскресенский “Дайны замаар” хөшөөнд их буу чирч яваа монгол морь дүрсэлнэ. Олон мянган монгол морь дайны замыг туулж энэ хэрээрээ монголчууд ялалтыг ойртуулахад их хувь нэмэр оруулсан. Хөшөөг Поклоны уулан дахь цэцэрлэгт хүрээлэнд хүрлээр цутгаж босгоно. Энэ онд бид суурь тавиад ирэх онд Ялалтын баяраар нээнэ” гэсэн байна.

Хөшөөг одоо Арбатын гудамжин дахь Монгол Улсын ЭСЯ-ны хашаанд байрлуулаад байгаа юм байна. Хөшөөг зөөж шилжүүлэн суурилуулах  шийдвэрийг Москвагийн Думын дүрслэх урлагийн хороо ирэх аравдугаар сарын 13-нд гаргах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан