Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гайхамшигтай тоглолт болно



Монгол Улсын Филармонийн концертын их танхимд өнөөдөр гайхалтай нэгэн тоглолт болох нь. Ийнхүү гайхалтай гэж нэрийдсэний учир нь  Өрнөдийн гурван хөгжмийн зохиолчийн бүтээл нэг дор  эгшиглэх юм. Тодруулбал, сонгодог хөгжмийн нэрт төлөөлөгчид болсон M.Ravel, C.Debussy, Franz List нарын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг Улсын Филармонийн Симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нар удирдсанаар хүрнэ. Эдгээр зохиолчийн гайхамшиг нь Романтизмыг Иммпресионизм руу холбож өгсөнд байдаг аж. Иммпресионизмын үеийн уран бүтээлчид Монгол Төвдөөр аялсан түүх байдаг юм байна. Тоглолтод эгшиглэх бүтээлүүдэд ч Ази Европыг холбосон аялгуу, сэдэв байдаг нь хүмүүсийн анхаарлыг илүүтэй татдаг байна. Дашрамд сонирхуулахад, дээр хөгжмийн зохиолчид маань гурвуулаа төгөлдөр хуур тоглодог байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан