Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар ахмадуудаар тохуу хийж Ахмадын өдрийг угтлаа

-Тэтгэвэр нэмэхгүй, Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгоно-

Өнөөдөр ахмадын баярын өдөр. 1990 онд НҮБ ахмад настны баяр тэмдэглэж байх тухай шийдвэр гаргасныг Монгол Улс хүлээн авч 1992 оноос эхлэн энэ өдрийг ахмадын баяр, тэдний төлөө анхаарал тавих өдөр болгон тэмдэглэж ирж.

Энэ өдөр албан байгууллага бүр өөрийн ахмадуудаа хүлээн авч тэдэнд тусламж дэмжлэг үзүүлж, нийгмийн асуудлыг нь бага ч болов шийдвэрлэхээр ажил, арга хэмжээ зохион байгуулдаг.

Өнөөдөр Монгол Улсад гавьяаны амралтдаа гарсан 300 гаруй мянган ахмад настан амьдарч байна.

Харин Монголын төр, Засгийн газар энэ ахмадууддаа ахмадын баяраар ямар бэлэг барьсан бэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хамтын тэтгэврийн хуулийг “Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү үгүй юу” гэж бодоод, их муухай юм бодоод байгаа байхгүй юу” гэж хэлээд Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохоо зарлалаа.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн нь “Хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэх санал ахмадуудаас Сангийн яаманд их ирж байгаа учраас энэ хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэсэн. Гэхдээ тэрээр яг хэдэн хүнээс ийм хүсэлт ирснийг дурдаагүй.

Архмадын баярын яг урд өдөр есдүгээр сарын 30-ны баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МҮЭ-ийн холбоодын  төлөөлөлтэй уулзах үеэрээ энэ онд бүү хэл 2017 онд цалин, тэтгэврийг нэмэх  бодит боломж байхгүй гэдгээ баяр ёслолын байдалтайгаар зарлалаа. Тэгэхдээ бүр зориуд ахмадын баярын өдрийн өмнөх өдөр чанга цовоо дуугаар хэлж ахмадуудаараа тохуу хийлээ.

Даанч санасандаа хүрч чадаагүйгээс биш төрийн байгууллагаас тэтгэвэрт гарч байгаа хүмүүст өгдөг 36 сарын тэтгэмжийг хасах, цэргийн тэтгэврийг багасгах гээд ахмадууд руугаа халдах гэсэн олон оролдлогоор энэ жилийн ахмадын баярыг угтаж байна.

Хамгийн аймаар нь “тэтгэвэрт суусан гэр бүлийн хоёр хөгшин нэгийгээ надаас түрүүлж үхээсэй хэмээн бодож, бие бие рүүгээ муухай харж суудаг” гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ахмад буурлуудаа монгол хүний амнаас гарамгүйгээр доромжиллоо.

Юутай ч Монгол Улс, Монголын төр, Засгийн газар энэ жилийн ахмадын өдрийг ийм байдлаар угтаж байна.

0 Сэтгэгдэл
MAH namiig yah gej songwoo
Хамгийн их уншсан