Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
37 сая долларын авлига авсан даргад цаазаар авах ял оноов
Хятадын Юнань мужийн Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга байсан Бай Эньпай гэгчийг 37 сая ам.долларын авлига авсан хэрэгт буруутай гэж үзэн гүйцэтгэлийг нь хоёр жил хойшлуулах нөхцөлтэй цаазаар авах ял оноосон тухай “CCTV” мэдээлэв.
Хэнань мужийн Аньян хотын шүүх нь экс нарийн бичгийн даргыг онц их хэмжээний авлига авсанд буруутай гэж үзсэн ч хэнээс, хэдийд авсан тухайд ямар нэг тодруулга хийгээгүй байна.
Гүйцэтгэлийг нь хойшлуулсан цаазаар авах ял онооно гэхээр гол төлөв цаазаар авах ялнаас хэлтрүүлж таардаг. Заагдсан хугацаанд ялтан шинэ гэмт хэрэг үйлдээгүй бол цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар өөрчилдөг. Анань хотын шүүхийн тогтоолоор Бай Эньпай-д ногдуулсан ялыг өөрчлөхдөө хугацаанаас өмнө суллагдах эрхгүй бүх насаар нь хорих ялаар сольж болох аж.
Бай Эньпай нь 2001 оны аравдугаар сараас 2011 оны наймдугаар сар хүртэл Юннань мужийн намын хорооны даргын албыг хашч байсан бөгөөд 2011 оноос 2014 оны арваннэгдүгээр сар хүртэл Бүх Хятадын ардын төлөөлөгчдпийн хурлын байгалийн нөөц ба хүрээлэн буй орчныг хамаарсан комиссын тэргүүлэгчийн орлогч гэсэн өндөр албан тушаал хашч байсан аж.
БНХАУ-ын тэргүүлэгчээр 2012 онд Си Жиньпин сонгогдсоноос хойш Хятад даяар авлигатай тэмцэх кампанит ажил эхэлсэн бөгөөд намын сахилга батыг зөрчсөн, авлига авсан хэргээр олон мянган албан тушаалтнууд шийтгэгдээд байгаа.
manaikh khezee iim bolokh bol

0 Сэтгэгдэл
орос
мөн мөрөөдвөө...
2016.10.13
2016.10.11