Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорноговийн музей шинэ үзмэрүүдээр сан хөмрөгөө баяжууллаа


Дорноговь аймгийн Музей сургалт сургалт судалгааны төв  "ҮЗМЭР БАЯЖУУЛАЛТ-ҮЗЭСГЭЛЭН" дэлгэн үзүүлж байна.
Энэ  үзэсгэлэнд тус музейн сүүлийн үед олж цуглуулсан эрт эдүгээ хэрэглэгдэж байсан угсаатны зан үйлтэй холбоотой нэлээд олон төрлийн үзмэр зүйлүүд тавигдсанаас дархны авдар хөөрөг, сур боловсруулах модон талхиур, модон тэрэг зэрэг нь олны анхаарлыг татаж байна.

“Сувдан сондор-8“ судалгаа шинжилгээний аяллын хүрээнд Эрдэнэ сумын Дулааны говь, Хоёр зааны хөндий зэрэг түүхийн дурсгалт газраас олдсон чулуун зэвсгийн үеийн чулуун нухуур, ялтас залтас, байгалийн өвөрмөц “Чүнчиг норов” чулууг дэлгэжээ.

Монгол цэргийн музей болон Оросын холбооны улсын Жуковын гэр музейн хамтын ажиллагааны хүрээнд ирүүлсэн алх хадуур бүхий тугны оройн хэсэг, орос цэргийн талхны сав, морины тах, хоолны сав, манерк зэрэг үзмэрүүд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан