Ховд аймгийн малыг вакцинжуулж байна
2016 оны 10 сарын 13

Ховд аймгийн нийт хоёр сая 900 мянган малыг бүрэн вакцинжуулахаар БНХАУ-аас шаардагдах мялзан өвчний 11,5 сая тун вакцин оруулж ирэх, хилээр нэвтрүүлэхээр ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле тэргүүтэй Улсын онцгой комиссын баг тус аймагт ажиллаж өнгөрсөн даваа гарагт Ярантын боомтоор оруулж иржээ.
Олон улсын стандартад нийцсэн уг вакцинийг малд хийснээр мялзан өвчний гурван  жилийн дархлаа тогтно гэж  салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Одоо вакциныг сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудад хүргүүлээд мал сүргийг вакцинжуулах ажлыг эхлүүлээд байна.
Өнгөрсөн есдүгээр сараас Ховд аймгийн 11 сумын малд  бог малын мялзан, мялзан төст өвчин гарсан юм.
Есдүгээр сарын байдлаар тус аймгийн 11 сумын 34 багийн 820 орчим өрхийн 65870 гаруй мал гоц халдварт мялзан төст өвчнөөр өвчилж, 11632  толгой мал үхээд байсан юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.