Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Спорт авиралтын тэмцээнд монгол залуус оролцож байна


Дэлхийн оюутны аварга шалгаруулах спорт авиралтын анхдугаар тэмцээн БНХАУ-ын Шанхай хотын Донгхуа их сургуулийн спорт цогцолборт болж буй. Тус тэмцээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Үйлдвэр, хотын дулаан хангамжийн ангийн оюутан Н.Хэрлэн, МУБИС-ийн Урлаг биеийн тамирын сургуулийн, Спорт аялал жуулчлалын ангийн оюутан О.Сайнжаргал нар Монголын уулчдын нэгдсэн холбооны дасгалжуулагч Б.Эрдэнэцэцэгийн удирдлага дор оролцож байгаа юм. Тэдний тэмцээний үеийн байр, хоолны асуудлыг Монголын оюутны спортын холбоо зохицуулан баг тамирчдаа дэмжин ажиллаж байгаа гэнэ. Спорт авиралт нь 2020 оны Токиогийн олимпын төрөлд нэмэлтээр орох учир Монголын оюутны спортын хороо бодлогоор залуу тамирчдаа дэмжин ийн дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан