Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүхэл бүтэн байшин хулгайлаад явчихдаг хулгайч байна


Америкийн Калифорни мужийн Баруун Сакраменто хотод нэгэн эмэгтэйн байшинг бүгдийг нь хулгайлаад явчихсан хулгайчийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна.
Малинда Крайтон гэдэг эмэгтэй нохойгоо салхилуулан зугаалж яваад гэртээ эргэж иртэл  байшин нь ор сураггүй алга болсон байжээ. Эмэгтэй сандарч, тухайн газар эзэмшигчтэй утсаар ярихада тэрээр юу ч мэдээгүй, бид ямар нэгэн ажиллагаа явуулаагүй гэсэн байна. Ингээд арга мухардсан бүсгүй энэ ер бусын хулгайн талаар цагдаад мэдэгджээ. “Байшин хулгайлаад явчихлаа гэсэн мэдээллийг амьдпралдаа анх удаа л сонссон гэж цагдаагийн түрүүч Рожер Кинни хэлжээ.
Малинда 40 мянган доллар заран байж 10 метр урттай, хоёр метр өргөнтэй багавтар байшин барьсан байсан  гэнэ. Байшинг томоохон трайлер, өргөгч крангүйгээр хулгайлах боломжгүй юм байна. “Би жирийн л нэг дуучин, хөгжимчин. Эндээ өөрийн сонирхдог ажлаа хийгээд байж байхаас илүү зүйл надад хэрэггүй болохоор ийм багавтар байшин барьсан юм. Орох оронгүй би хаачих билээ, байшин минь хурдан л олдоосой” гэж Малинда ярьжээ.

0 Сэтгэгдэл
MANAIHAN TUUCHISAN YUM BISH BIZ
Хамгийн их уншсан