Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Трампын сонгуулийн штабыг шатаажээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трампын Бүгд найрамдах намын Умард Каролина дахь сонгуулийн нь штабыг үл мэдэгдэх этгээдүүд шатаасан хэрэг гарчээ.

Хиллсборо хот дахь Оринж дүүргийн нь штабын байрны цонхоор шатаагч шингэнтэй шил шидэж шатаажээ. Хэлмэгдсэн хүн байхгүй ч тавилга, эд зүйл нь бүгд шатсан байна. Бас зэргэлдээх ханан дээр нь “Бүгд найрамдах намын нацистууд хотоос зайл, та нар шиг өөдгүй амьтад байхгүй” гэж бичсэн байжээ.

Дональд Трамп сонгуулийнхаа сурталчилгааны үеэр нэг биш удаа арьсны үзлийг дэвэргэсэн болон, эмэгтэйчүүдийг доромжилсон зүйл ярьсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трамп болохоор энэ хэргийг өөрийн нь өрсөлдөгч Хилари Клинтоны талынхан үйлдсэн гэж шууд буруутгасан байна.

Харин Ерөнхийлөгчид Ардчилсан намаас өрсөлдөж байгаа Хилари Клинтон энэ хэргийг “аймшигтай, байж боломгүй хэрэг” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
ардчилсан гэдэг Америкийн үнэн дүр төрх нэг иймэрхүү л байгаа даа.Манайхан энэ улсыг дуурайх, үлгэрлэх шаардлага байхгүй.Авах юм ч ховор. муу үр дагавар ихтэй улс.
ТРАМП ЯЛНА ОО
Хамгийн их уншсан