Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 хоног буюу улстөрждөггүй Су.Батболд


Уг нь хотын дарга ингэж хэлсэн. Гэвч улстөржсөн өнгө аястай үгс нэг бус удаа унагасан нь харамсалтай. Үнэндээ төрийн залгамж халааг тасралтгүй үргэлжлүүлж байгаа газар бол хотын захиргаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Цэцэрлэг сургуулийнхаа барилгын дуусгасан. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдсэн. Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн үүдэнд зогсоол шийдсэн. Толгойтоос Орбит хүртэлх төмөр бетон гүүр, ТЭЦ 3-ийн замыг дуусгасан гээд өмнөх Засаг даргын үед эхлүүлсэн ажлыг зогсоолгүй дуусгасан нь С.Батболд даргын хувьд үнэхээр нэмэх оноо болж буй юм. Тиймээс хот улстөрждөггүй гэх түүний үг итгэл үнэмшилтэй сонсогдож байсан биз. Гэсэн ч улстөрч л бол улстөрч. Хотын дарга байсан ч тэр эрх барьж буй намын нэг өнгө болсон улстөрч гэдэг байр сууринаас асуудалд хандсаар байгаа нь илт.

“АСЕМ нэрийдлээр Их тэнгэрт олгосон газрын асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ” гэх сэтгүүлчийн асуултанд хариулахдаа тэрээр,

-Тэрийг үнэхээр гайхаж байгаа. Монгол улсад алга дарам газар ч гэсэн сул чөлөөтэй байгаасай гэж би боддог. Харамсалтай нь,  өмнөх Засгийн газрын үед АСЕМ нэрийн дор Их тэнгэрийн аманд тусгай хамгаалалттай бүст маш том газар олгосон. Нямдорж гишүүн үүнийг шалгах ёстой гэж мэдэгдэл хийснийг би хүлээн зөвшөөрч байна. Намайг Засгийн газарт ажиллаж байхад тэнд парламентын ордон барья гэж яригдсан. Гэтэл чухал ямар үндэслэлээр өмнөх Засгийн газар тэнд газар олгосныг мэдэхгүй юм. Дөрвөн жилийн хугацаанд бүх юмаа амжуулах гэсэн юм шиг байгаа бүхнийг хувааж, хувиарлаж, өрөнд тавьсан явдал бий гээд “Би улстөржихгүй. Нийслэл бол улстөрждөг газар биш. Хэрвээ ажлаа хийгээд явж байхад улстөржөөд буруу зөрүү мэдээлэл гаргаад байвал асуудлыг сөхөж гаргаж тавьж болно. Тэрний нэг жишээ бол Их тэнгэрийн амны газар. Тусгай хамгаалалттай газар учраас энэ асуудлыг БОАЖЯ шийддэг. Гэтэл бүх үйлчилгээг нийслэл хариуцдаг учраас хот үүнд анхаарал тавих ёстой” хэмээн хэлэв. 

Концевци  гэдэг шинэ нэртэй хуучин ажлууд


Энэ оны долдугаар сарын 6-ны өдөр НИТХ-ын хуралдаанд С.Батболдыг МАН-ын зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох оруулснаар тэрээр тухайн өдөртөө Ерөнхий сайдад хүлээн зөвшөөрөгдсөн.
Ингээд өчигдөр ажлаа хүлээж авснаас хойш 100 хонож буй бөгөөд дэлхийн жишгээр тайлангаа сэтгүүлчдэд тавьж байна гэдгээ хэлсэн юм. Түүний шинэ концевциудаас эхлээд сонирхоё.

Концевци1: Ногоон байгууламжийн нягтралыг сайжруулна

Улаанбаатарыг ногоон хот болох зорилтын хүрээнд тохижилтын шинэ концевци боловсруулсан гэв. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын ногоон байгууламж гэхээр энд тэндгүй өнчин улиас тарьдаг байдлыг зогсоож, хотын ногоон байгууламжийн нягтралыг сайжруулья гэдэг концевц баримталж ажиллахаар болжээ. Хамгийн сүүлийн үеийн технологиор модоо шилжүүлэн суулгах юм байна. Хот нялх модны ургалтыг хүлээж 50 жил болсноос ойг сийрэгжүүлэх маягаар шинжлэх ухааны үндэстэйгээр мод шилжүүлэн суулгавал нэг хоёр жилийн дотор хотын ногоон байгууламжийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Энэ концевцийнхоо дагуу төв цэцэрлэг, ордны хоёр талын ногоон байгууламжаа нягтруулах ажил хийж байгааг анзаарсан уу хэмээн лавлав. Мөн Улаанбаатарын дундуур өнгөрч байгаа 17 км төмөр замаа дагуулаад улиас, хайлаасан төгөл бий болгохоор ажлыг эхлүүлсэн аж. Компаниудтай гэрээ хийгээд 1,5-2 метр өндөртэй 8000 улиас тарих ажлыг энэ намрын тохижилтын хүрээнд хийж буй юм байна. 3 жилийн хугацаанд компаниуд өөрсдөө тарьсан модныхоо ургалтыг хариуцна.

Концевци 2:Богдхан ууланд нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлнэ

Хотын дарга Богдхан уулаа шинэ концевцээр ашиглахаар БОАЖЯ-тай ярилцаж байгаа аж. Зарим хэсгийг нь чөлөөлөөд нийслэлийн иргэдийн аялал амралт зугаалгын бүс болгож, Богдхан уулын газрыг хэн нэгэн дарга сайдын захирамжаар хүмүүс эзэмшдэг биш нийтийн эзэмшилд зориулсан талбайг нь нэмэгдүүлэх ёстой. Тийм учраас Богдхан уул руу аяллын явган болон дугуйн зам тавих, автозамуудыг өргөжүүлэх зэргээр эхний ээлжинд Зайсан Баруунширээт чиглэлийн 3,6 км замыг олон улсын стандартыг дагуу тавьж тохижуулсан. Ирэх жилүүдэд Чингэлтэй, Баянзүрх рүү мөн ийм замууд тохижуулна хэмээн хэлэв.

Концевци 3: Зөвшөөрөлгүй барилгыг буулгана

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барилга эрхэлдэг явдал хавтгайрсан байсан хэмээн шинэ хотын захиргааны зүгээс дүгнэсэн байна. “Эхэлчихье, барьчихсан байхад эд яаж чадахгүй” гэх байдлыг таслан зогсоохоор Засаг дарга шийдвэр гаргасан бөгөөд Улаанбаатар хотоос зөвшөөрөл авалгүй барилгын ажил эхлүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан л бол энэ барилгуудыг буулгах ажлыг эхлүүлэхээр болжээ. Эхний хоёр барилгыг буулгах шийдвэр гарах шатандаа байна. Цаашдаа нийслэлээс томилогдсон ажлын хэсэг гарч, цэгцлэх ажлыг хийхээр болсон гэсэн юм.

 Концевци 4:Дэлхийн стандартад нийцсэн тэмдэг тэмдэглэгээ хийнэ

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал үе үеийн дарга нарын анхаарлыг татдаг. Шинэ зүйл бол огт биш. С.Батболд даргын шинээр олж харсан зүйл нь замын тэмдэг тэмдэглэгээг дэлхийн стандартад нийцсэнээр хийх аж.
100 хоногт эхлээд түгжрэлийг бууруулахын тулд баруун тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй болгох арга хэмжээ авч, дээгүүр өлгөдөг тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартын дагуу хийсэн байна. Удахгүй хэвтээ тэмдэг тэмдэглэгээг сайжруулна. Манай тэмдэг тэмдэглэгээ ойлгомжгүй олон улсын стандартад нийцэхгүй байгаа учраас түгжрэл гардаг, аваар осол гардаг байдлыг өөрчилсөн хэмээн Хотын дарга хэлэв.

Концевци 5: Дахин төлөвлөлтөнд хамрагдсан айл өрхийг дамжин өнгөрүүлэх сууц

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил мэдээж шинэ даргын анхаарлыг татаж буй нь тодорхой.Түүний хэлснээр “Улаанбаатар хотын үе үеийн дарга нар эсгий хотыг орчин үеийн барилгажуулсан инженерийн зөв шийдэлтэй болгоход онцгой анхаарч байсан” юм. Тиймээс ч гэр хорооллын дахин төлөвлөлтийг нээлттэй явуулья гэж шийдсэн гэв. Өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг гүйцэтгэж буй. Хотын дарга “Цаашдаа олон аж ахуйн нэгжид боломж олгох үүднээс 100 гаруй аж ахуйн нэгж энэ ажилд оролцох болно. Ингэж ажилласнаар аж ахуйн нэгжүүд өөрсдийн бололцоогоор байшин барилгаа барина. Нэг ч айл гудамжинд үлдэхгүй. Манай зүгээс нэг шинэ концевц  гаргасан нь дамжин өнгөрүүлэх сууц.  Дахин төлөвлөлтөнд орсон айл бүрийг дамжин өнгөрөх сууцанд оруулах юм. Мөн “Яндангүй Улаанбаатар” концевц  хэрэгжүүлнэ.

 Нэгдүгээрт,
төвийн дэд бүтцэд холбогдсон гэр хороолол, хоёрдугаарт, эрчим хүчний хангамжийг сайжруулснаар эрчим хүчээр дулаан болон бусад асуудлаа шийдэх замаар бие даасан гэр сууцыг бий болгох, гуравдугаарт нь, сэргээгдэх эрчим хүчтэй гэр сууцын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Олон улсын зээл тусламжийн хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Зөв шийдэлтэй гэр хорооллын төлөвлөлтийг бий болгоно” гээд 235 айлын дамжин өнгөрөх сууцыг ашиглалтанд хүлээж авахад бэлэн болсон. 100-г нь Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр шийдсэн бол 135-ыг нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан” гэв.

Ингээд тэрээр 100 хоногт “ Бүх шийдвэр үйл ажиллагаагаа хүн рүүгээ чиглүүлсэн” хэмээн онцлон хэлсэн юм. Үүнийг мэдээж иргэд өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэх биз. Харин түүний дэвшүүлээд буй шинэ концевциудын хувьд цоо шинэ гэхээс илүү  хуучин санааг сэрээхүй гэвэл илүү зохимжтой сонсогдоод буй юм. Уншигч та өөрийнхөөрөө дүгнэж хүлээж авах нь тодорхой.

Шилэн дансны ачаар “Улаанбаатарын намар”-т
106 саяыг зарцуулсныг хүн бүр мэдсэн


Ингээд сэтгүүлчдээс тавьсан зарим нэг асуултанд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд хэрхэн хариулсныг хүргэе.

-Улаанбаатар Шилэн данс хөтлөхөө болилоо гэх мэдээлэлд ямар хариу өгөх вэ. Саяхан болсон миссийн тэмцээнд хотын төсвөөс хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Улаанбаатар хот шилэн дансаа хөтөлж байгаа. Хэрвээ хөтлөөгүй бол “Улаанбаатарын намар” арга хэмжээнд 106 сая төгрөг зарцуулсныг хэрхэн хүн бүр мэдэх билээ. Шилэн дансны хуулиа бид мөрдөж ажиллаж байгаа. Миссийн тэмцээнд 20 сая төгрөг Улаанбаатар хотын Захирагчийн нөөцөөс биш “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан. Энэ тэмцээнийг зохион байгуулах гэж залуучууд жилийн өмнө л дэмжлэг хүсэн Бат-Үүл даргад хандсан юм билээ. Өмнөх удирдлагууд шийдэлгүй орхиод явсан байсан. Дэлхийн 33 орны гоо бүсгүй ирсэн учраас Улаанбаатар хотын сурталчлах нэг арга хэмжээ байлаа. Нээлттэй ил тодоор Улаанбаатар хотыг сурталчлахад цаашид ч мөнгө зарцуулна аа.

-Дахин төлөвлөлтийн төсөл гүйцэтгэж байгаа компаниудад нийслэлээс ямар дэмжлэг үзүүлж байгаа юм бэ. Зарим компани ажлаа эхлээгүй шалтгаанаа дэд бүтэцтэй холбож тайлбарлаж байна?

-Дахин төлөвлөлтийн төсөлд компаниудад ямар боломж олгодог вэ гэхээр төв шугамын асуудлыг нийслэлийн төсвөөр шийдэж байгаа. 123,5 тэрбум төгрөгийг үүнд зарцууллаа.  Харамсалтай нь, зарим компани хүчин чадлаасаа давсан ажил авчихсан. 10 байшин барина гэчихээд нэг ч суурь тавиагүй нь ч бий.  Компаниуд газраа чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн байрны зардлыг давхар дааж байсан нь нэг талаар алдагдал хүлээхэд хүргэж байсан. Тиймээс нийслэлээс дамжин өнгөрөх байраар иргэдийг хангаж, компаниудыг түрээсийн зардлаас ангижруулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан