Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сум дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль эхэллээ



Сум дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ыг сонгох сонгууль өглөөний 07,00 цагаас  орон даяар эхэллээ.

Орон нутагт төрийн үйлчилгээг хүргэх нутгийнэ өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгох энэ сонгуулиар сум дүүргийн  иргэдийн хурлын 7282 төлөөлөгчийг сонгоно.
Энэ сонгуульд улстөрийн 10 намаас нэр нэвшсэн 14489, бие даагч 723,  нийт 15212 нэр дэвшигч өрсөлдөж байна.  

Бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан энэ өдөр иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 06:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулж их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байна.

Сонгуулийн санал хураах ажил оройн 22,00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөөрэй.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан