Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирцийн нэгдсэн мэдээг 22.30 цагт өгнө

Дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ирцийн нэгдсэн дүнг Нийслэлийн сонгуулийн хороо 22.30 цагт мэдээлнэ. 

Сонгуулийн санал авах ажиллагаа дуусахад 30 минутын хугацаа үлдээд байна. Нийслэлийн сонгуулийн хорооноос өгсөн 17.00 цагийн ирцийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд 30.9 хувьтай байсан. Сонгогчдын идэвх муу, ирц сул байгаа учир хэсгийн хороодын ажилчид иргэдийг саналаа өгөхийг уриалах, дуудах ажлыг хийж эхлээд байгаа юм. Орон нутгийн хувьд ирц харьцангуй өндөр, хангалттай байгаа ч нийслэлд ирц бага байгаа тул иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан