Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Өмнөговь аймагт ажиллахдаа юуг онцлов


Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа тэргүүтэй ажлын хэсэг аравдугаар сарын 15-ны өдөр Даланзадгад суманд ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, төрийн ажлыг тасралтгүй ил тод нээлттэй явуулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хүндрэлийг шийдвэрлэхтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажилчин албан хаагчидтай санал бодлоо солилцжээ. Мэргэжлийн хяналтын газар одоогоор 30 гаруй байцаагчтай. Өмнөговь аймагт гуравдагч боомт буюу “Өлзийт Цагаан дэл”-ийн боомтыг нээх шийдвэрийг Засгийн газраас хэрэг­жүүлэхээр төлөвлөж байна. Төлөвлөсөн боомтууд ажиллаад эхэл­бэл мэргэжлийн хяналтын байцаагч нар хаанаа ч хүрэхгүй болно. Харин Онцгой байдлын газрын хувьд техник хэрэгслээр хангагдсан ч нутаг дэвсгэр уудамтай манай аймагт гал унтраах аврах ангийг байгуулах шаардлагатай. Түүнчлэн унаа машины хүрэлцээ муу, стандарт бус ажлын байранд үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг хүндрэлийг холбогдох албаны хүмүүст уламжилсан байна.


Шадар сайд Өмнөговьд ажиллахдаа тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэв

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсэг Даланзадгад суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ард иргэдээ эрүүл хүнс, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгож ажилтай орлоготой болгох зэрэг ажлыг шат дараалалтай хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал гэдгийг онцлоод ирэх 4 жилд хэрэгжих Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Өмнөговьчуудын өмнө ямар асуудал тулгамдаж байна. Уулзалтад ирсэн иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонирхсон асуултандаа хариулт авлаа.
1. Боомт болон уул уурхайтай холбоотой жолооч нарын аюулгүй байдлыг хангах, тээвэр зохицуулалт хяналтыг сайн хийх
2. Түүхий эдээ боловсруулж экспортлох
3. Худаг ус, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх
4. Эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх
5. Мал аж ахуйгаа хөгжүүлэх, хоршоог дэмжих хэрэгтэй зэрэг олон саналыг иргэд онцолж байна.
Шадар сайдын айлчлалын үеэр Өмнөговьчууд Эрдэнэс Таван толгойн уурхай орчимд хэрэгцээтэй 14 км хатуу хучилттай авто зам, хилийн боомтуудад тулгамдаж байгаа эмч, цагдаа нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, жолоочдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аюулгүй байдал хяналтыг сайжруулахтай холбоотой олон асуудлыг шийдвэрлүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан