Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт цас орно

Төв, баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг,  төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи говь, талын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 0 градус орчим  байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан