Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Усан цахилгаан станцыг эсэргүүцэх хоёр дахь шалтгаан: Омууль



Б.БАДРАЛ


Байгаль нуурыг ОХУ өөрийн үндэсний бэлэг тэмдгийн нэг гэж үздэг бол Байгаль нуурын бэлэг тэмдэг нь омууль загас. Оросууд 60 см урт, таван кг хүртэл жин татдаг энэ загасыг хэдэн зууны турш агнасаар ирсэн бөгөөд омууль загас, Байгаль далайд зориулсан дуу хүртэл зохиосон байх жишээтэй. Гэтэл сүүлийн үед Байгаль нуурын омуулийн бие давжаарч, тоо толгой нь устах хэмжээнд хүрээд байгаа тухай “ТАСС” агентлаг бичжээ.

“ТАСС”-ын бичиж байгаагаар Байгаль нуурын омуулийн тоо толгой сүүлийн жилүүдэд эрс буурч байгаагийн гол буруутан нь хулгайгаар, хориотой аргаар загас агнуур хийж байгаа хүмүүс. Байгаль нуурын омууль түрс шахах үедээ нуурын цутгалан голуудын урсгал өгсөн явж, түрсээ шахаад дараа нь нуурандаа эргэн ирдэг байна. Ийнхүү омуулийг буцах замд нь Оросын хулгайн загасчид Сэлэнгэ мөрөн, дээд Ангарын урсгалыг бүхэлд нь тороор хааж ангуучилж эхэлдэг аж. Үр дүнд нь дараа жил дахиад түрс шахах боломжтой, нас бие гүйцсэн омуулиудыг бараг толгой дараалан хяддаг гэнэ. Гэхдээ ийм хулгайн загас агнуур Байгалийн нуурын омуулийн тоо толгойд бодитоор хэр хэмжээнд хор уршиг тарьж байгааг тооцож үзэх нарийн боловсруулсан аргачлал, техник хэрэгсэл Оросын эрдэмтдэд байдаггүй юм байна. Тиймээс Байгаль нуурын омуулийн нийт био масс, түүнд хулгайн агнуурын үзүүлж байгаа нөлөөг тодорхойлохдоо үйлдвэрлэлийн зорилгоор, албан ёсны зөвшөөрөлтэй барьж байгаа загасны хэмжээн дээр суурилан, дам аргаар тодорхойлсон аж.

Эрдэмтэд нь ийнхүү дам аргаар омуулийн тоо толгой цөөрлөө, устаж үгүй боллоо гэж аюулын харанга дэлдэх зуур Байгаль хамгаалагчид хулгайн загас агнуурчидтай идэвхтэй тэмцэл явуулдаг ч ахиц гарахгүй байгаа аж. Учир нь, түрс шахах үеэр хулгайн анчид тор татаад ганц шөнийн дотор тонн гаруй омууль барьж, зараад 250 мянган рублийн орлого олдог.

Ийм их мөнгийг алдах дуртай хүн гэж байхгүй тул Байгал нуур орчмын байгаль хамгаалагчдыг ил цагаан айлган сүрдүүлэх болж, байгаль хамгаалагчдад цагдаагийн тусгай хамгаалт шаардлагатай болдог болжээ. Хулгайн агнуур дээр хэдэн жил дараалсан ган, дэлхийн дулаарал нэмэгдээд ирэхээр омуулийн тоо толгой ноцтой цөөрч байгаа гэнэ. 2008 онд анх удаа 20 мянган тонн хүрэхгүй хэмжээнд баригдаж байсан бол 2014 онд 13,2 мянган тонн, 2015 онд 10 мянган тонн омуулийг үйлдвэрлэлийг зорилгоор барьсан бөгөөд энэ чигээр яваад байвал хоёр жилийн дараа буюу 2018 он гэхэд Байгаль нуурын омууль бүрэн устаж магадгүй гэсэн дүгнэлтийг Оросын загас судлаачид эрдэмтэд хийсэн байна.

Монголын Усан цахилгаан станц (УЦС) хамгийн том аюул гэнэ

Ийм таагүй байтал монголчууд Сэлэнгэ мөрөн ба түүний цутгалан голууд дээр усан цахилгаан станц барих гэж байгаа нь омуулийн тоо толгойд бүр сөргөөр нөлөөлөх юм байх.

Монголчууд УЦС барьвал үүсч магадгүй нөхцөл байдалд Оросын эрдэмтэд урьдчилан судалгаа явуулаад Байгаль нууран дахь хамгийн олон тоо толгойтой Сэлэнгийн омуулийн тоо толгой гарцаагүй унана гэсэн дүгнэлт гаргажээ. Сэлэнгийн омууль наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр түрс шахахаар голоо өгсдөг.

Энэ үеэр голын усны түвшин хэдий чинээ өндөр байна тэр хэмжээгээр түрс шахахад шаардлагатай хугацаа бага байдаг.
Усан цахилгаан станц баривал Сэлэнгийн түвшин багасгах тул омууль илүү гүн ус хайн баригдаагүй байгаа УЦС-ын баригдаж магадгүй усан сангийн орчимд түрсээ шахна гэнэ.

Улмаар хавар УЦС нь үйл ажиллагаагаа хэвийн байлгахын тулд усны түвшин нэмэгдэхийн өмнө сангаасаа их хэмжээгээр ус хаяхад омуулийн түрс байгалийн жамаас өмнө дулаан усны нөлөөнд орж, жарахайнууд түрснээс эрт гарснаар бойжиход тун таагүй нөхцөл байдалд орж Байгаль нуурт эсэн мэнд хүрэх жараахайн тоо толгой эрс цөөрнө гэжээ.

Тиймээс тун удахгүй монголчууд Сэлэнгэ мөрний цутгалан дээр УСЦ барьвал Байгаль нуур ширгэх аюултай гэж мэдэгдэж байсан дээр нэмээд “Монголын УЦС Байгаль нуурын омуулийг устгах аюултай” гэсэн бас нэг кампанит ажил нэмэгдэж магадгүй боллоо.

0 Сэтгэгдэл
orosuud uuriin nuluund bailgah gej Janz bureer uzez baina
Ivanuud mongolchuudiig haranhui buduulgeer ni bailgah gej mash ih hicheedeg mongolchuudiin umch baisan gazriig bulaaj avchihaad odoo bas uursduu bayzjihiin tuld mongolchuudiig zoliosloh ni uu mun ***** teneg ivanuud zailtsgaa
Монголд хамгийн хэрэгтэй ажил бл УЦС
Монголд усан цахилгаан огтоос хэрэггүй, Оросын голууд чинь асар том, усны нөөц ихтэй, Монголын гол дэргэд нь бол өчүүхэн жижиг, Монголд усан станц барих нь байгалиа сүйтгэнэ л гэсэн үг, тэрний оронд нүүрсээ түлж байсан нь хамаагүй дээр
Монголд усан цахилгаан огтоос хэрэггүй, Оросын голууд чинь асар том, усны нөөц ихтэй, Монголын гол дэргэд нь бол өчүүхэн жижиг, Монголд усан станц барих нь байгалиа сүйтгэнэ л гэсэн үг, тэрний оронд нүүрсээ түлж байсан нь хамаагүй дээр
Монголчууд УЦС барих ёстой. Оросууд том голууд дээрээ өчнөөн усан цахилгаан барьсан байдаг биз дээ. Эргэлзэх зүйлгүй барих ёстой
Монголд усан цахилгаан огтоос хэрэггүй, Оросын голууд чинь асар том, усны нөөц ихтэй, Монголын гол дэргэд нь бол өчүүхэн жижиг, Монголд усан станц барих нь байгалиа сүйтгэнэ л гэсэн үг, тэрний оронд нүүрсээ түлж байсан нь хамаагүй дээр
Монголд усан цахилгаан огтоос хэрэггүй, Оросын голууд чинь асар том, усны нөөц ихтэй, Монголын гол дэргэд нь бол өчүүхэн жижиг, Монголд усан станц барих нь байгалиа сүйтгэнэ л гэсэн үг, тэрний оронд нүүрсээ түлж байсан нь хамаагүй дээр
Хамгийн их уншсан