Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт”-ийн асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ


УИХ-ын энэ долоо хоногийн хуваарьт “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр багтаажээ. Засгийн газраас ажлын хэсэг байгуулж Оросын холбооны улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Энэ асуудлыг 25-ны мягмар гарагийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэх аж. УИХ-ын гишүүдээс яаралтай хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлж буй “Эрдэнэт”-ийн асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг байдлаар ярих санаачилга ч гарсан. Тэгвэл зарим эх сурвалж хаалттай хэлэлцэж магадгүй гэж таамагдаж буй. Юутай ч чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан ч ямар байдлаар хэлэлцэхийг нарийвчлан тусгаагүй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан