Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Korean Air Lines” компанийн захиралтай уулзав


УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр БНСУ-ын “Korean Air Lines” компанийн захирал Чи Чан Хүнийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга түүнтэй уулзахдаа БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч байгаа талаар ярьж, улс төрийн болон иргэдийн харилцааны давтамж байнга өндөр байгааг онцолжээ.

Мөн “Korean Air Lines” нь хоёр орны харилцааны эхэн үеэс Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэжээ. Энэ компанийн толгой группыг “Ханжин” гэдэг бөгөөд энэ групп Монголын боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, монгол оюутнуудыг БНСУ-д суралцахад дэмжлэг үзүүлдэг талаар мөн УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн байна.

Харин “Korean Air Lines” компанийн захирал Чи Чан Хүн ““Ханжин” групп, Монгол Улс олон жилийн сайхан харилцаатай. Энэ онд “Korean Air Lines” компани Монгол Улсад нислэг үйлдэж эхэлсний 25 жилийн ой тохиож байна. “Korean Air Lines” болон МИАТ компанийн хооронд хамтарсан нислэг үйлдэх, Монголын иргэний агаарын тээврийн инженер техникийн болон үйлчилгээний ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. Нислэгийн компанийн хөгжил дэвшилд нисэх буудал онцгой чухал үүрэгтэй. Танай улс олон улсын шинэ нисэх буудал байгуулж, ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаад талархалтай байна. Би Монгол Улсын Зам, тээврийн сайдтай уулзсан. Энэ үеэр хуучин нисэх буудлаа нисэгчдийг бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах бааз болгох зорилготой байгааг сонссон. Энэ бол маш зөв алхам юм” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан