Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалт боллоо

Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны IV Зөвлөлдөх уулзалт Сөүл хотноо боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн тэргүүтэй ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, түүнчлэн Сөүл төсөлд хамрагдаж байгаа эмнэлэгүүдийн төлөөлөл болж ЭХЭМУТ, ГССУТ, УНТЭ-ийн удирдлагууд оролцов. Анх 2011 онд хоер улсын Эрүүл мэндийн яамд хооронд хамтран ажиллах тохиролцоог байгуулсан бөгөөд уг баримт бичгийн хүрээнд 2012 оноос эхлэн “Сөүл Төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ хугацаанд Монгол Улсаас Эрүүл мэндийн яамны харьяа Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс  нийт 117 эмч БНСУ-д нарийн мэргэшлийн чиглэлээр эмнэлзүйн сургалтанд хамрагдсан юм. Мөн Солонгосын талаас сонгогдсон эмнэлэгүүдийн профессор багш нар манай эмнэлэгүүдэд хүрэлцэн ирж, ажлын байранд дадлагажуулах, чиглүүлэх, бататгах сургалтуудыг зохион байгуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан