Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Түвшинжаргал: Автобусаар зорчихдоо банкны картаа уншуулаарай


Нийтийн тээврийн үйлчилгээ цахим системд шилжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Харин сүүлийн өдрүүдэд автобусанд зорчихдоо картаа уншуулахгүй, гар утсаа ашиглан зорчино гэсэн мэдээлэл явсаар байна. Тиймээс энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагааны хэлтсийн тээврийн хэрэгслийн ахлах менежер Ц.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Автбусаар зорчихдоо карт уншуулахгүй. Нийслэлийн Нийтийн тээврийн газар “Юнител” компанитай гэрээ хийж, утас уншуулдаг болно гэж байна. Үүнд хариулт өгөөч?
-Байгууллагууд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд илүү боломж олгох  үүднээс нэмэлт үйлчилгээнүүд санал болгодог. Гар утсаа ашиглан автобусаар зорчино гэдэг нь манай газрын нэг нэмэлт үйлчилгээ гэж ойлгож болно. Нэг үйлчилгээг нөгөөгөөр сольж байгаа зүйл биш.

-Гар утсаа ашиглан автобусаар зорчино гэхээр “ухаалаг” утасгүй иргэд яах ёстой юм бэ?
-Картаар төлбөр төлж зорчих нь нийтийн тээврийн салбарын үндсэн үйлчилгээ. Үүнийг болино, солино гэсэн зүйл байхгүй. Манай компанийн зүгээс иргэдийн төлбөр төлөх боломжийг илүү хялбар, сонголт өргөн болгохын тулд олон ажил төлөвлөж байна. Үүний нэг нь гар утсаараа буюу сим картаараа дамжуулан төлбөр төлөх. Одоогоор үүрэн холбооны дөрвөн оператортой хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа хангасан. Мобиком компанитай туршилтаа эхлүүлсэн. Скайтел, Жи мобайлтай гэрээ байгуулаад судалгааны ажил явагдаж байгаа. Харин Юнител компанитай хамтарсан сим гарт гарахад бэлэн болсон.

-Энэ ажлууд хэзээнээс эхэлж хэрэгжих вэ?
-Энэ сараас хэрэгжүүлнэ. Иргэд картаар ч ялгаагүй төлбөр төлж л байгаа. Хэрэв тухайн хүн хүсэх юм бол гар утасныхаа картанд мөнгө байршуулан автобусандаа суугаад уншуулаад явах боломжтой. Иргэдэд илүү олон сонголт гарч ирж байна л гэсэн үг. Яг үүнтэй адил нэг нэмэлт үйлчилгээ бол банкны картаар төлбөрөө төлөх боломжтой. Одоогоор банкуудтай хамтран ажиллах тухай саналаа хүргүүлсэн. Эхний ээлжинд ХААН банк ирэх сараас үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Та аль ч банкны картандаа мөнгөтэй тохиолдолд картаа уншуулаад л нийтийн тээврээр зорчино гэсэн үг. Картаа цэнэглэхдээ заавал U money-гийн гэрээт салбаруудаар цэнэглүүлнэ гэхгүй. Дурын банкинд очоод дансандаа мөнгө хийхэд л болно гэсэн үг. Мөн мобайл банк, АТМ-ээр ч цэнэглэх боломжтой. Иргэд өөрт илүү хялбар амар үйлчилгээг сонгоно. Бүгдийг нь зэрэг ч ашиглаж болно.

-Энэ олон өөрчлөлт ороод ирэхээр карт уншуулах төхөөрөмжөө шинэчлэх, программыг нь өөрчлөх гээд олон ажил гарах байх. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Тоног төхөөрөмжийн өөрчлөлт хийгдэхгүй. Одоо байгаа төхөөрөмжүүдээр л картаа уншаад явна гэсэн үг. Харин программын шинэчлэлт хийгдэж байна. Банкууд болон үүрэн холбооны оператор компаниудтай гэрээ хэлцэл байгуулах, зөвлөлдөх гээд олон ажил хийгдэж байна.

-Гар утсаа нэгжээр цэнэглэдэг шиг цэнэглэнэ гэсэн үг үү. Картыг бол төхөөрөмжинд уншуулаад цэнэглэдэг шүү дээ?
-Сим картаа дангаар нь ашиглаж болохгүй. Заавал утсандаа суулгаж цэнэглэнэ гэсэн үг. Картаа цэнэглэх төхөөрөмж дээр тавьж цэнэглэдэг шиг гар утсаа мөн цэнэглэгч төхөөрөмж дээр тавьж цэнэглэнэ. Харин таны утас NРS технологийг дэмждэг байх ёстой. Мөн үүрэн холбооны операторуудын гэ­рээт салбаруудад цэнэглэх боломжтой. “Юнител” ком­пани­­тай хамтарсан ажил аль хэ­дийнэ эхэлсэн. Тиймээс иргэд автобусны картаа “Юни­тел” компанийн гэрээт цэ­гүү­­дэд очоод цэнэглүүлж болно.

-Нийтийн тээврийн салбар цахим системд шилжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Эдийн засгийн үр ашгаа өгч байгаа юу. Энэ тал дээр хийсэн тооцоо судалгаа бий юу?
-Манайх төсөл хэрэгжүүлэгч компани. Тиймээс нарийн эдийн засгийн тооцоо судалгааг Нийслэлийн тээврийн газраас авах хэрэгтэй. Манай газрын судалгаагаар орлого нэмэгдсэн гэж гарсан. Гэсэн хэдий ч сөрөг үйлдлүүд ажиглагдсаар байгаа юм. Тухайлбал, жолооч нар бэлэн мөнгө авах, мөн иргэд дутуу мөнгө төлөх зэрэг үйлдэл гарсаар байна. Тиймээс бид  эдгээр асуудлыг шийдэх гарц хайж байна.

-Карт унших төхөөрөмжийн хүрэлцээ хэр байгаа вэ. Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийвэл нэмэлтээр суурилуулах төхөөрөмж байгаа юу. Эсвэл үйлдвэрлэгч улс руу нь захиалах уу?
-Манай компани энэ төслийг анх хэрэгжүүлэхдээ 1000 тээврийн хэрэгсэлд суурилуулна гэж гэрээ хийсэн. Бодит байдал дээр 1200 төхөөрөмж суурилуулсан. Эдгээр тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг өнгөрсөн хугацаанд бид хариуцсаар ирсэн. Одоо аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж тэдэнд хүлээлгэж өгөх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн хүлээлгэж өгсний дараа тодорхой гэмтлүүдийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцаж заримыг нь манайх хариуцна. Компани дээрээ нөөцөө байлгаж байгаа.

-Автобусны карт анх авахад жилийн хугацаанд хүчинтэй гэдэг юм билээ. Тэгэхээр банкны карт ашиглаад ирэхээр иргэд энгийн автобусны карт ашиглах нь багасах байх. Энэ төрлийн карт бараг хэрэггүй болох юм биш үү?
-Энгийн төлбөрөө төлөөд зорчдог картанд ямар нэгэн хугацаа байдаггүй. Тухайн картыг хэдэн жил ч ашиглах боломтой. Ямар нэг байдлаар механик гэмтлээр эвдэхгүй, хугалахгүй тохиолдолд хэдэн жил ч ашиглаж болно. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картыг нийслэлийн Халамж үйлчилгээний газраас хугацааг нь тогтоогоод олгож байгаа. Зарим дүүрэг гурав, таван жил гэх мэтээр ялгаатай олгож байна. Харин оюутнуудын картыг жилийн хугацаатай олгож байна. Учир нь, жил болгон 30-40 мянган оюутан төгсч шинээр мөн тооны оюутнууд элсэн ордог. Сунгалтыг хийхдээ тухайн картыг төхөөрөмжинд уншуулдаг. Заавал карт солих хэрэггүй гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан